




















Архивын ерөнхий газраас Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Билгүүн номч, Еншөөбү Бямбын Ринчен-120” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр (2025.11.20) гаргалаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн анхны есөн жинхэнэ гишүүний нэг, монгол хэл шинжлэлийн ухааны ууган доктор, профессор, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен нь дэлхий дахинд эсгий туургатны утга соёлын өв уламжлалыг таниулан дэлгэрүүлэхэд нөр их гавьяа байгуулсан бөгөөд монгол судлалын судалгааны олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй цогц судалгааг хийсэн нэрт эрдэмтэн билээ.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хувь хүний гаралтай түүхэн баримт бичгээс гадна Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулах хосгүй үнэт 150 гаруй баримт, 100 гэрэл зураг, аудио болон видео дүрс бичлэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Аким нарын хувийн цуглуулга болон Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа ном бүтээл, эд өлгийн зүйлс багтсан.

“Билгүүн номч, Еншөөбү Бямбын Ринчен-120” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг гаргахад ССАЖЯ, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Түүх угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын үндэсний номын сан, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Бямбын Ринченгийн гэр бүлийн төлөөлөл дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.




.jpg&w=3840&q=75)





