



















БНХАУ-д бүтээгдсэн "Нэ Жа" (ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!) анимэйшн кино. Энэхүү кино Дисней, Пиксарын бүх блокбастерийг давж, хамгийн өндөр орлого олсон анимэйшн кино болоод байна.($1.7 тэрбум долларын орлого олсон). БНХАУ-ын хүүхэлдэй бүтээгчид дэлхийн кино үйлдвэрлэлд урьд өмнө байгаагүйгээр нөлөөлөх гэж байна. Холливүүд яагаад "Нэ Жа" (Ne Zha)- 2-оос айж байна вэ?
Ne Zha-2 нь 16-р зууны Хятадын домогт туульсаас сэдэвлэсэн
Төсөв: 80 сая доллар
Хятадын Цагаан сарын баяраар дотооддоо нээлтээ хийсэн. зөвхөн дотоодын зах зээлээс олсон орлого нь 1 тэрбум доллар давсан анхны кино.
Холливуудаас гадуурх хамгийн өндөр орлого олсон кино болоод байна.
БНХАУ-аас өөр оронд нээлтээ хийхээсээ өмнө ийм амжилт (1.7 тэрбум ам.доллар) гаргаад байгаагаараа алдарын оргил өөд тэргүүлж баэйна гэж шүүмжлэгчид дүгнэж эхлээд байна.
Зөвхөн БНХАУ-д нээлтээ хийсэн "Нэ Жа-2" нь (Ne Zha 2) аль хэдийн дэлхийн хамгийн их орлого олсон ТОП 10 киноны нэг болжээ.
Энэ жагсаалтад орсон цорын ганц Холливүүдээс гадна хийгдсэн кино бөгөөд "Араатны хаан", "Юрийн галавын цэцэрлэг", "Өшөө авагчид" гэх мэт Холливуудын кинонуудыг давжээ.
Удахгүй 2 тэрбум ам.доллар давах төлөвтэй бөгөөд ингэснээр "Оддын дайн", "Титаник", "Аватар"-тай зэрэгцэж ирэх юм. Нэг зүйлийг онцлоход эдгээр кинонууд дэлхий даяар зэрэг нээлтээ хийсний дараа 2 тэрбум ам.долларыг тодорхой хугацааны дараа давсан бол Нэ Жа-2 зөвхөн БНХАУ-д нээлтээд хийгээд л 1.7 тэрбум ам.доллар олсон юм.
Гэхдээ энэ хангалтгүй...
2025 оны 2-р сарын 18-нд "Нэ Жа-2" бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон анимэйшн кино болжээ.
1. Ne Zha 2 : $1.7 тэрбум
2. Inside Out 2 : $1.7 тэрбум
3. Араатны хаан (2019) : $1.65 тэрбум
4. Frozen 2 : $1.45 тэрбум
5. Super Mario Bros : $1.36 тэрбум
БНХАУ-ын ганц кино яаж "Пиксар", "Дисней", "Дриймворкс"-ийг 20 хоногийн дотор унагаж чадсан бэ?
"Нэ Жа 2"-ийн гол хүн бол Ян Ю (Жяози).
Анагаахын сургуулиа орхиж анимэйшнд донтсон эр. Тэрээр 3 жил гэртээ өөрөө 3D анимэйшн үзэж судалсан.
Эцэг нь нас барсан, ээж нь түүнийг тэтгэврийнхээ 200 ам.доллараар тэжээсэн гэдэг. (Ээжийн хувьд үнэхээр гайхалтай хөрөнгө оруулалт байжээ.) Тухайн үед хүмүүс аугаа Жяози-ийг галзуу гэж бодож байв.
Найруулагч Жяози 2009 онд хуучин компьютертэй, MAYA ашиглан "Том тарвас" нэртэй 16 минутын богино кино бүтээв. Уг богино хэмжээний киног нь 10 сая гаруй хүн үзсэн байдаг.
Тэрээр уг киногоороо 30 гаруй шагнал хүртсэн түүхтэй.
Тухайлбал 2010 оны Берлиний богино хэмжээний кино фестивалиас шүүгчийн нэрэмжит шагнал хүртэж байжээ. Гэсэн ч хуучин ангийнхан нь түүнд ирж "Өөрийгөө бодоорой..." гэж шоолж байлаа. Харин түүн рүү залгасан нэг утасны дуудлага бүхнийг өөрчилсөн гэдэг. "Colorful Dream" студийн захирал И Чяо түүн рүү залгаж: "Бүх гадны ажлаа орхи. 3-5 жил нэг зүйлд төвлөрье. Хэрэв амжилттай болвол гайхалтай, бүтэлгүйтвэл ядаж хичээсэн байна." гэсэн мөрөөдөлтэйгөө үлдэе гэжээ.
И Чяо түүнд амласан:
Санхүүгийн асуудалд санаа зовохгүй байх
Төсвийг дундуур нь таслахгүй байх
Жяози ажилдаа оров. Тэр кино зохиолоо 60 гаруй удаа дахин бичиж, 5 жил бүх зүйлийг төгс болгохын тулд ажилласан байна.
"Нэ Жа-1" асар их амжилт олсон ч жинхэнэ сорилт дөнгөж эхэлж байлаа... Жяози Ne Zha-г өөр болгохыг хүссэн.
Тэр уламжлалт өхөөрдөм баатарын оронд:
Хурц хөмсөгтэй
Зальт инээмсэглэлтэй
Аймшиггүй, бослого тэмцэлтэй зан чанартай ч баатар маань хорон санаатан биш.
Тэр уламжлалт хэв маягийг эвдсэн нь үзэгчдийг байлдан дагуулах гол шалтгаан болжээ.
"Нэ Жа"-ийн нэг алдартай хэсэгт Жяози-гийн ээжийн хайр, золиослолыг харуулдаг:
"Би чамайг дахиад нэг удаа л тэврэхийг хүсч байна.
Би чиний өсөж торнихыг харахгүй ч чи өөрийн замаа олох ёстой.
Чи бурхан ч байсан, чөтгөр ч байсан хамаагүй...
Чи миний хүү. Би үргэлж чамайг хайрлана."
Нэ Жа- 2: Хятадын домгийг шинэ технологиор амилуулсан.
Эдийн засгийн хурдацтай өсөлт, технологийн өрсөлдөөн нь Хятадын үндэсний бахархлын нэг хэсэг болсон. Үүний тод жишээ нь "Black Myth: Wukong" тоглоомын амжилт юм. Жяози 20 жилийн турш Хятадын анимэйшнийг дэлхийн түвшинд хүргэхийг зорьсон гэдгийг энд тодруулах ёстой. Аливаа бүтээлч хөдөлмөр цаг хугацааны шалгаруулалт, түүнийг давах гэсэн хүсэл мөрөөдөл, дээр нь санхүүгийн найдвартай эх үүсвэр байж л хүрдэг.
Тиймдээ ч тэр үзэгч бүрийг алмайруулахыг хүссэн. "Нэ Жа"-ийн гайхалтай тулааны хэсгүүдэд энэ нь хамгийн тод харагдана. Жяози-гийн баг эхэндээ анимэйшний хэсгийг Холливүүдийн студиудад аутсорсинг хийх гэж оролдсон.
Гэвч:
Барууны аниматорууд соёлын мэдлэг дутмаг байв.
Тэдний чанар шаардлагад нь хүрсэнгүй.
Жяози өөрөө киноны 70%-ийг биечлэн хийжээ.
Энэ бол Хятадын бүтээсэн амжилт. "Нэ Жа-2" Холливүүдийн түвшний анимэйшн.
138 компани, 4,000 ажилтан
2,000+ визуал эффектийн зураг
"Бидний урьд нь гайхаж хардаг байсан аваргууд ч гэсэн эцэстээ хичээл зүтгэлээр бий болдог байна. Ямар ч хэцүү ажлыг хүмүүс хийдэг, бид ч мөн ялгаагүй чадна" гэсэн итгэлтэй байсан гэжээ.
"Нэ Жа 2": бол БНХАУ-ын хамгийн том соёлын экспорт
Сэтгэл ханамжийн судалгааны "Rotten Tomatoes" дээр 99% үзэгчийн үнэлгээ авснаар Оскарын шүүгчид энэ киног өрсөлдүүлэхийг дэмжиж байна. Academy Awards уг хүүхэлдэйд анхаарал хандуулж эхэлжээ. Холливууд дэлхийн шилдэг анимэйшний төв байхаа больж эхэлсэн үү гэх асуулт бүхний анхаарлын төвд ороод байна.
"Нэ Жа 2" нь БНХАУ-ын кино урлаг өөрийн түүхээ Барууны студид найдахгүйгээр бүтээх шинэ үеийн билэг тэмдэг болж байгаагаараа үндэстний бахархал төдийгүй дэлхийд тэргүүлэгч болох хүслийн илэрхийлэл гэж шүзмжлэгчид дуу нэгтэйгээр шагшисаар байгаа юм.
Хятадууд өмнө нь "Kung Fu Panda", "Mulan" зэрэг Холливүүдийн Хятад сэдэвт кинонуудыг гайхан биширдэг байсан бол... Одоо энэ үе дууссан гэж тунхаглаж байх шиг байна. БНХАУ-ын соёлын салбар дахь үйлдвэрлэлийн шинэ шинэ дээд амжилтууд "Нэ Жа-2"-ийг харахад дөнгөж эхэлж буй мэт байна. Гайхамшиг үргэлжилж байна...










