



















Сүүлийн жилүүдэд "непо хүүхэд" (Nepo Baby-Nepotism baby буюу танил талын нөлөөгөөр амжилт олсон хүүхэд юм Энэхүү ойлголт ихэвчлэн Холливууд, загварын ертөнц, хөгжим урлаг, улс төр бизнес гэх мэт) гэх ойлголт олны анхааралд өртөх болсон. Dictionary.com-ийн тодорхойлолтоор "Непо хүүхэд" гэдэг нь "эцэг эх нь алдартай эсвэл хүчирхэг, тэдний салбарын холбоо харилцаа амжилтад нь чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг нэр хүндтэй эсвэл хүчирхэг хүн" гэж тодорхойлогддог.
Эштон Күтчер, Мила Кунис нар хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхгүй байх шалтгаанаа тайлбарлав
2015 онд гэр бүл болсон Эштон Күтчер, Мила Кунис нар хоёр хүүхэдтэй – 10 настай охин Уайат Изабел, 8 настай хүү Дмитри Портвуд. Гэсэн хэдий ч энэхүү алдартай хос хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээх сонирхолгүй байгаа аж.
Эштон Күтчер, Мила Кунис нар хүүхдүүддээ итгэлцлийн сан байгуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 2024 оны байдлаар Күтчерийн нийт хөрөнгө 200 сая ам.доллар, харин Кунисийн нийт хөрөнгө 75 сая ам.доллар бөгөөд тэдний хамтын хөрөнгө 275 сая ам.доллар хүрч байна. Гэвч энэ их хөрөнгөө тэд хүүхдүүддээ өвлүүлэхийг хүсдэггүй аж.
Дакс Шепардын "Armchair Expert" подкастад 2018 онд оролцохдоо Күтчер тэдний хүүхдүүдэд итгэлцлийн сан байгуулахгүй гэдгээ онцолсон. Үүний оронд хосууд хөрөнгөө буяны үйлсэд хандивлахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Күтчер, "Хэрэв миний хүүхдүүд бизнес эхлүүлэхийг хүсвэл, сайн бизнес төлөвлөгөөтэй байвал би хөрөнгө оруулна. Гэхдээ тэдэнд итгэлцлийн сан өгөхгүй" гэжээ.
Алдартай хос хүүхдүүдээ "Эрхийн балай" болгохоос сэргийлэхийг ихээхэн хүсч байна. Хэдийгээр “Punk’d” нэвтрүүлгийн од эдгээр үгсээ хэдэн жилийн өмнө хэлсэн ч "Непо хүүхэд" сэдэв хөндөгдөх бүрд түүний хэлсэн үгс дахин яригддаг.
Нэгэн X (хуучнаар Twitter) хэрэглэгч:
"Өмнө нь гэр бүлүүд үе дамжсан династи бий болгохыг зорьдог байсан. Гэтэл одоо хүн бүр зөвхөн хэрэглээний машинд үйлчлэх ёстой ганц нэгж болжээ. Харин таны хүүхдүүд үү? Тэднийг эвдэхгүйн тулд бэлэн хөрөнгө битгий өг" гэжээ.
Өөр нэгэн хэрэглэгч:
"Тэдний хөрөнгө эцэст нь буяны байгууллагуудын эрх мэдэлтэй, давилуун захирлуудад очих болно" гэж жиргэжээ.
Мила Кунис мөн 2017 онд "Elle UK" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өв хөрөнгө үлдээхгүй байх байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрээр хүүхдүүдээ "Новшнууд" болгомооргүй байна гэсэн юм. "Энэ дэлхийд хангалттай новшнууд байгаа! Бид нэмэрлэх шаардлагагүй. Гэхдээ сайхан хүмүүс ч бас байна" гэж тэрээр хэлсэн байна. Түүнчлэн тухайн жилээс эхлэн гэр бүлээрээ Зул сарын баярын бэлэг өгөхөө больсон гэдгээ хуваалцжээ. "Хүүхдүүд нэгээс доош насанд бэлэг үнэндээ ямар ч ач холбогдолгүй. Өнгөрсөн жил Уайат хоёр настай байхдаа бэлэг хэтэрхий их авсан. Бид түүнд юу ч өгч байгаагүй, зөвхөн өвөө эмээ нь өгсөн" гэж тайлбарлажээ.










