



















Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур, Багахангай, Налайх дүүрэг дэх барилгын материалын үйлдвэрлэлийн парк, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг бүрэн байгуулах гэж тусгасан байдаг. Эдгээр паркууд нь Улаанбаатар хотын аж үйлдвэрийн төвүүдийг тэлж, төвлөрлийг сааруулах, ажлын байр нэмэгдүүлэх, инновац, экспортын бүтээгдэхүүн бий болгох гол бодлогын нэг хэсэг юм.

НИТХ-ын өнөөдрийн Ээлжит бус X хуралдааны II хэлэлцүүлгээр “Нүүрс-пиролизийн үйлдвэр”-Эрдэнэс ҮТП байгуулахыг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгын үеэр төлөөлөгчид асуулт асууж харилт авлаа.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг: Багануурын ҮТП буюу Нийслэлээс санхүүжилтийг нь шийддэг парк, нөгөө нь Эрдэнэс Монголынх буюу нүүрс- пиролизийн үйлдвэр”-Эрдэнэс ҮТП. Аль нь ашиглалтад орох юм бэ. Нүүрс химийн үйлдвэрт хагас коксжсон хөх нүүрсийг үйлдвэрлэх юм уу, үгүй юм уу. Хоёрдугаарт, энэ хоёр давхцал дээр хүний нөөц бий юм уу. 2025-2026 оны өвөл БНХАУ-аас хөх нүүрс буюу хагас кокс авсан. 2026-2027 оны өвлийн түлш бэлтгэлд хувийн хэвшил оролцож болно гэж хэллээ. Хөх нүүрс хийж байгаа хувийн хэвшлийнхэн байгаа юм уу. 2500 гаруй жижиг уурын зуух, дулаан хангамж үйлдвэрлэгчид хөх нүүрс хэрэглэх юм уу. Ахуйн хэрэгцээндээ 350 мянган тонныг бид энэ өвөл хэрэглэлээ. Энэ хэмжээнд хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай хувийн хэвшил байгаа юм уу.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Т.Даваадалай: 2026 оныг бид Бизнес эрхлэгчдийг дэмжх жил болгосонтой холбоотой хуульд нийцүүлж хоёр төрлийн бодлого барьсан. Эхнийх нь, бүх төлслүүдээ урьдчилгаатай явуулъя. Хоёр дахь нь, дотоодын ААН тендерт оролцоход давуу эрхтэй байдаг тэр заалтаа үнэлгээний хороо ашиглъя гэж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд хөх нүүрс нийлүүлэх аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар байхгүй. Эрдэнэс ҮТП нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж би ойлгосон. ТЭЗҮ нь шинэчлэгдээд батлагдсан. Монгол Улс нүүрсээр баян. Тиймээс нүүрс химийн үйлдвэрийг бодлогоор дэмжих хэрэгтэй.
Ү.Оюунзул: Хотыг тэлэх бодлогын хамгийн чухал хэсэг нь. Энэ байгууллагуудын цаана хүмүүс ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн төсвөөр үйл ажиллагааг нь санхүүжүүлж байгаа. Хаа хаанаа дорвитой хөгжүүлээд, бодлогоор түлхээд явах хэрэгтэй.
Б.Мягмар: Засгийн газрын түвшинд хэд хэдэн ҮТП яригдаж байна. Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад АҮП, ҮТП зэргийг бид дэмжих нь зүйн хэрэг. Нүүрс химийн цогцолбор буюу Багануур ҮТП-ийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж өгнө үү гэж. Энэ агуулга нь Эрдэнэс ҮТП дээр тусгай зөвшөөрлөө авах гээд байна уу, эсвэл манай нийслэлийн харьяа Багануур ҮТП-тай нэр ижил ҮТП барих гээд байна уу. Нэг дүүргийн нутаг дэвсгэрт нэгтгээд нэг ҮТП бий болгож болохгүй байсан уу.
Багануур ҮТП-ийн зохицуулагч Б.Чойжил: Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн 9 дүгээрт эрэмбэлэгдсэн Нүүрс-Химийн цогцолбор юм. “Эрдэнэс” ҮТП-ийн үйл ажиллагаа явуулахад НИТХ-ын дэмжлэг хэрэгтэй байгаа юм гэснээр тусгай зөвшөөрөл авахтай холбоотой заалт оруулах редакцын засвартай дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА









