
Ebus корпорацын алсын хараа нь 2028 он гэхэд олон нийтэд нээлттэй хувьцаат компани (IPO) болох зорилт тавьжээ. "Зорчигчоос - Хувьцаа эзэмшигч рүү" уриа дор иргэд нийтийн тээврийнхээ үр ашгийг хүртдэг, олон улсын стандартад нийцсэн засаглалтай корпорац руу шилжих ажээ

Улаанбаатар хотын нийтийн тээвэр өнөөдөр 380 тэрбум төгрөгийн татааснаас хамааралтай, авто замын дундаж хурд нь 8.9 км/цаг хүртэл буурсан, иргэд өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд өнгөрүүлж буй хүндхэн нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Гэвч энэ нь зөвхөн автобусны хүрэлцээгүйгээс биш, харин салбарын санхүүгийн механизм, засаглалын тогтолцоонд шинэчлэл хэрэгтэй болсны илрэл гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Сүүлийн 5 жил: Парк шинэчлэлээс салбарын реформ руу
Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар сүүлийн таван жилд парк шинэчлэл, дижитал шилжилтийн томоохон давлагааг тууллаа. Өнгөрсөн хугацаанд төрөөс 600 гаруй шинэ автобус нийлүүлж, парк шинэчлэл хийсэн нь салбарын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт байв. Мөн NFC технологи, QR төлбөрийн систем хэдийн нэвтэрч, зорчигчдын зорчилтыг дата хэлбэрээр хянах боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нийт санхүүжилтийн 88% нь нийслэлийн төсвийн татаас, ердөө 12% нь тасалбарын орлогоос бүрдэж байгаа нь олон улсын жишиг (Тасалбарын орлого 60%, татаас 40% байх) -ээс асар хол байна. Жилд 380 тэрбум төгрөгийн татаас хэмээх аварга тоо нь салбарын санхүүгийн эрүүл мэнд "хүнд" байгааг илтгэнэ. Энэхүү гажуудлыг засахад өөрийн хувь нэмрийг "Ebus" корпорац оруулахыг зорьжээ.

Үнэгтийн уул компани нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, тэр цагаас хойш тасралтгүй 19 жил иргэд зорчигчдод найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэн ажиллаж ирсэн. 2007 онд үүсгэн байгуулагдсан Үнэгтийн уул ХХК-ийн туршлага, аюулгүй ажиллагааны ёс зүй, байгууллагын соёл дээр үндэслэн 2025 онд ДЮЦ ХХК-ийг компанийг өөртөө нэгтгэснээр "Ebus" корпорацын шинэ түүх эхэлсэн. Өнөөдөр бид засаглалын хувьд шинэлэг, ил тод байдлыг хангасан, өргөжин дэвших тэмүүлэлтэй, гадаад хөрөнгө оруулалтыг салбартаа татах зорилготой корпорацын хэлбэрт шилжиж байна.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Нийтийн тээвэр бол зөвхөн хүн тээврийн автобус биш, хотын амьдралын хэмнэл, иргэдийн цаг хугацаа, амьдралын чанарын баталгаа юм. "Ebus" компани нь Улаанбаатар хотын тээврийн салбарт шинэ стандарт тогтоож, хүн төвтэй үйлчилгээг эрхэмлэн ажиллаж байна. Хамтдаа хичээвэл хувийн хэвшлийн оролцоог дэмждэг, бүс нутгийн жишиг, тасалбарын орлогыг эрүүл түвшинд хүргэсэн, нийтийн тээврийн экосистемийг бий болгох бүрэн боломжтой. Нийтийн тээврээр зорчих нь хотын хөгжил хийгээд байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд оролцож буй та бидний хувь нэмэр юм" хэмээн онцолсон юм.
Германы Фрайбергийн уул уурхай, технологийн их сургуулийг уул уурхайн инженерээр төгссөн, хөрөнгө оруулалт, IT бизнес хөгжүүлэлтийн туршлагатай
Батжаргалын Мөнхдалай захирлаар удирдуулсан тус хамт олон нийтийн тээврийн эрүүл экосистемийг бий болгох дараах 3 гол зорилтыг өмнөө тавьжээ.

"Шилэн тээвэр" – Татаасын дарамтыг бууруулах нь
Ebus-ийн зүгээс Улаанбаатар хотод хэдийн нэвтэрсэн дижитал төлбөрийн системүүдийг зөвхөн төлбөр авах хэрэгсэл биш, "Зардал оновчлох дата" болгон ашиглах, тасалбарын орлогыг бүрэн бүрдүүлэхэд манлайлан ажиллахыг зорьж байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ба Олон улсын түншлэл
Ebus-ийн зүгээс нийтийн тээвэрт төр дангаараа ачаа үүрэх биш, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар парк шинэчлэл, засвар үйлчилгээг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Түүнчлэн, Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ESG (Environmental, Social, Governance) стандартыг нэвтрүүлж, "Ногоон санхүүжилт"-ээр цахилгаан автобусны парк шинэчлэлд манлайлан оролцох зорилт тавьжээ.
2028 оны IPO – Иргэдийн өмчлөлтэй корпорац
Ebus корпорацын алсын хараа нь 2028 он гэхэд олон нийтэд нээлттэй хувьцаат компани (IPO) болох зорилт тавьжээ. "Зорчигчоос - Хувьцаа эзэмшигч рүү" уриа дор иргэд нийтийн тээврийнхээ үр ашгийг хүртдэг, олон улсын стандартад нийцсэн засаглалтай корпорац руу шилжих ажээ. Ингэснээр дэлхийн улс орнуудын жишгээр иргэд зорчигчид, нийслэл хот, хөрөнгө оруулагчдад бүгдэд өгөөжтэй, цаашлаад замын түгжрэлийг бууруулах үндсэн шийдэл биеллээ олох юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1,768,151 хүн амьдарч байгаа бөгөөд 2035 он гэхэд энэ тоо 2 саяд хүрэх бол бүртгэлтэй автомашины тоо 2030 онд 1 саяд хүрэх тооцоо гарчээ. Одоогийн байдлаар автомашины тоо хүн амын 45 хувьд хүрсэн бөгөөд ирэх таван жилийн дотор энэ үзүүлэлт 50 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед "Ebus" корпорацын стратегийн зорилт нийтийн тээврийн шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй биз ээ.
Холбоо барих:
Вэбсайт: www.ebus.mn
Имэйл: info@ebus.mn
Фэйсбүүк пэйж: EbusMongolia
Утас: 77184097, 91369292
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Монелийн 48-1 тоот










