



















“Ногоон гайхамшиг–бидний ой” танин мэдэхүйн баримтат киног Герман Улсын нэрт байгалийн кино найруулагч Ян Хафт 2012 онд бүтээжээ.
“Далд амьдралыг ил болгоно” уриатай уг бүтээлдээ кино найруулагч нь Германы ойн гүн дэх нүдэнд үл үзэгдэх цэцгийн тоосноос эхлэн аварга амьтныг хүртэл тод томруунаар дүрслэн үзүүлэхдээ ойн гайхамшиг, ер бусын үзэсгэлэн хийгээд ойн оршин суугчдынх нь нууцлаг амьдралыг олон талаас нь онц сонирхолтой дэлгэн харуулсан байна.
1 цаг 30 минут үргэлжлэх уг киноны зураг авалтыг 6 жилийн туршид Герман, Дани, Австри гэсэн 3 улсын ойд хийсэн ба зураглаачид 100 гаруй шөнийг өнгөлөн далдлах майханд өнгөрөөн 250 гаруй цагийн бичлэг хийж, кино техникийн сүүлийн үеийн арга техник, ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглаж бүтээсэн байна.

Уг кинонд олон улсын шагналт шилдэг зураглаачид ажиллаж, Гриммегийн нэрэмжит шагналт Бенно Фюрманн дуу оруулжээ. Киног бүтээх 6 жилийн явцад цуглуулсан 250 гаруй цагийн бичлэгээсээ сонгон “Ойн домог” хэмээх 2 ангит телевизийн цуврал кино бүтээсэн нь телевизийн олон удаагийн шагнал хүртэж байсан байна.
Мэдээлэл:
Киноны албан ёсны эрхийг эзэмшигч, орчуулагч: World Garden Mongolia ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун,
Орчуулагч: А.Ариунаа
Мэргэжлийн редактор, хадмал орчуулгын хөрвүүлэгч: Др.Р.Сүнжидмаа
Дуу оруулагч: Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва
Дуу оруулсан студи: Bro's Records
Ивээн тэтгэгч: Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайдын яам
Хамтран ажиллагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч Ойн газар
https://drive.google.com/file/d/1zxxGl1I6cX5-OA0gX5ceyETWIN_8sT5i/view?usp=sharing холбоосыг дарж арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.
Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScJRhELQ7x6DQXeZBF87LCVpodItoqcuSWN12RKeGcYPd9-vw/viewform?usp=dialog
(Үнэ төлбөргүй)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Батын Батбаатар










