



















Ногоон хөгжлийн хороо доорх 4 асуудлаар ажлын хорооны хурал хийж төлөөлөгчид асуулт, санал хэлэв.
1. Төр, хувийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх ажлын жагсаалтд нэмэлт өөрчлөлт оруулах
2. "Туул голоо аварья" хөдөлгөөн өрнүүлэх тухай
3. 2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай
4. Гандантэгчлэн хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай
НИТХ-ын ээлжит Vll хуралдаан 04 дүгээр сарын 27 ны өдөр болохоор зарлагдаж, хурлын ажлын хороод, намын бүлгүүдийн хуралдаан зохион байгуулагдаж байна.
НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Ү.Оюунзул, Г.Батзориг, Т.Батцогт, Ч.Батзориг, Б.Сэмжидмаа нар оролцсон бөгөөд Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Баянгол дүүргээс сонгогдсон Б.Сэмжидмаа тэргүүтэй НИТХ-ын 6 төлөөлөгч хамтран Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх саналыг өргөн барилаа. Тус орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгосноор хотын төвд иргэд амарч, алхах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх байна.

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцууллаа. Тус төслийн жагсаалтад аж ахуй нэгжээс ирүүлсэн саналын дагуу “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг танилцуулсан бөгөөд жилд 180-240 мянган хүнд үйлчлэх, өдөрт 500-650 хүнд үйлчлэх хүчин чадалтай 6 блок бүхий цогцолбор байгууламж барихаар төлөвлөжээ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд холимог санхүүжилтээр хийх саналтай төдийгүй “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах нийт 4га газар шаардлагатай байгаа аж. Тухайн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор цаашдаа кофе шоп, хоолны газар, үзвэр үйлчилгээ зэрэг түрээсийн үйлчилгээгээр орлог бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулснаар Улаанбаатар хотын 20.000м² талбайд мод, бут ургамал тарьж, жилд ойролцоогоор 10.3 тонн нүүрстөрөгчийг шингээх боломжтой болох ба энэ нь хотын агаарын чанарыг сайжруулж, PM2.5 бохирдлыг 15–18 хувиар бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ...
#Үргэлжлэлийг👇