



















Долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөө буландаа өнөөдөр Австрали Улсын хамгийн баян эмэгтэй Жина Ринехартын зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр Австралийн Хөрөнгө оруулалт ба баялаг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Залуучууд гомдоллож суухаа болих, архи дарс уух, тамхи татахаа багасгах, илүү нийгэмших, илүү цагаар шаргуу ажиллаж сурах хэрэгтэй” гэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэрээр хачирхалтай ааш зангаараа нэрд гарсан нэгэн бөгөөд мөнгө харамч хүнд ирэх дургүй байдаг, түүнийг зарцуулж чадах хүнийг илүүтэй сонгодог гэж хэлдэг. Мөн одоогийн залуучууд асар их боломж дээр зүгээр л гомдол гарган суухын оронд мөнгөтэй болох ямар нэг ажил хийж байх хэрэгтэй гэж үздэг. Тэрээр өөрийн бүхий л амьдралыг тэмцэлд зориулсан бөгөөд хаа нэгтэй ууж суух, тамхи татаж зогсохыг цаг алдсанд тооцдог. Тэр мөнгөгүй хүмүүсийг шаргуу ажиллах талаар бус мөн мөнгөтэй хүмүүс хүү идээд хэвтэхийн оронд мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулж, ажлын байр бий болгож хэн нэгэнд боломж, сайхан амьдрал бэлэглэж байхыг хүсдэг. Түүний үнэтэй зөвлөгөөг ажил хэрэг болгосон залуус манай улсад ийм л хүн хэрэгтэй гэж бахархан ярьдаг билээ. Та хэнээр бахархдаг вэ? Хэн таниар бахархдаг вэ?




.jpg&w=3840&q=75)





