
Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсролын газар хамтран ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн Нийгмийн ухааны хичээлийн агуулгад санхүүгийн боловсролыг уялдуулан хүргэх ажлын хүрээнд аймгийн нийгмийн ухааны багш нарыг чадавхжуулах сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Н.Батжаргал удирдан зохион байгуулж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Сургалтаар санхүүгийн боловсролын үндсэн ойлголтуудыг нийгэм судлал, эдийн засгийн хичээлийн агуулгатай хэрхэн уялдуулах, сурагчдад бодит амьдралд хэрэглэхүйц санхүүгийн мэдлэг, зөв дадлыг хэрхэн эзэмшүүлэх талаар арга зүй, практик мэдлэг олгох юм. Цаашид 10, 11 дүгээр ангийн Нийгмийн ухааны хичээлийн агуулгатай уялдсан санхүүгийн боловсролын сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн, арга зүйг боловсруулан, ЕБС-ийн сурагчдад үе шаттайгаар хүргэхээр ажиллаж байна.



Тус ажлын зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд санхүүгийн мэдлэг, зөв дадлыг эртнээс төлөвшүүлж, мөнгөө зөв удирдах, санхүүгийн хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.










