
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн хэмжээний хүүхэд хамгаалал, хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаарх мэдээллийг шинээр баригдаж байгаа болон засвар, шинэчлэлт хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл солилцов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Аймгийн хэмжээнд бүх сум, суурин газруудад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлтэй газруудыг аюулгүй болгох хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэх, Ерөнхий сайдын санаачилсан “За бол заавал хий” аяныг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг нэмэгдүүлж, ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэн, хүүхдийн эрүүл, аюулгүй орчны шаардлагыг хангасан нөхцөлд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд өөрсдийн чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, шийдвэрлэлтийн явцад хяналт тавин ажиллах чиглэл өглөө.









