
Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх асуудлын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тус арга хэмжээний хүрээнд ОБЕГ, түүний дэргэдэх харьяа анги, байгууллагууд үйл ажиллагааны онцлог, албаны хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны хувцас хэрэглэл, эрдэм шинжилгээ, судалгаа, эрүүл мэндийн үзлэг, элсэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж, албаны болоод үүрэг гүйцэтгэлийн онцлогийн талаар таниулсан юм.

Мөн албаны онцлогийг харуулсан гал унтраах, аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, анхны тусламж, албаны эрэлч нохой, дроны үзүүлбэрүүдийг сонирхууллаа.












