



















Хэрэв та өндөг чанах арга барилаа төгс эзэмшсэн гэж боддог бол, үнэн хэрэгтээ "төгс" чанасан өндөг бэлтгэж чадаагүй байх магадлалтай.
Өндөгийг төгс чанах нь амаргүй. Учир нь өндөгний цагаан (альбумин) болон шар (цаашид шарахай гэнэ) нь өөр өөр бүтэцтэй тул тэдгээрийг төгс болгохын тулд өөр өөр температурт болгох шаардлагатай байдаг.
Гэхдээ эрдэмтэд энэ асуудлын шийдлийг олжээ. Тэд "Хэвийн бус хоол хийх" хэмээх аргыг ашиглан өндөгийг төгс чанах аргачлалыг нээсэн байна. Энэхүү шинэ арга нь өндөгийг халуун болон бүлээн усанд ээлжлэн байлгах замаар цагаан болон шарахайг нэгэн зэрэг, төгс болгох боломжтой гэж 2024 оны хоёрдугаар сарын 6-нд “Communications Engineering” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Хэвийн бус хоол хийх арга нь өндөгний цагаан болон шарахайн бүтэц, амтыг хамгийн тохиромжтой байдалд хүргээд зогсохгүй, бусад түгээмэл аргууд болох буцалгах эсвэл sous vide (францаар ваакум гэсэн үг. Хоолыг уутанд хийж битүүмжлээд удаан хугацаанд жигнэх арга) аргаас илүү их тэжээллэг бодис хадгалж үлдэх давуу талтай гэж судалгааны зохиогчид онцолсон байна.
"Мэргэжлийн тогооч хүний хувьд энэ арга бүрэн утга учиртай" гэж Сан-Францискод ажилладаг хоол тэжээлийн мэргэжилтэн, жор бүтээгч Мика Сива хэлжээ. "Ихэнх хүмүүс хоол хийх нь маш шинжлэх ухаанч үйл явц гэдгийг мартдаг... Өндөгний уураг, бүтэцтэй уялдуулан температур тохируулах нь чанарыг сайжруулахад тусална."
Хамгийн сайхан нь юу вэ? гээч Та үүнийг гэртээ туршиж үзэж болно. Судалгааны тэргүүлэх зохиогч Доктор Эрнесто Ди Майо уг туршилтыг лабораторийн нарийн тоног төхөөрөмж ашиглалгүйгээр гэрийн гал тогоондоо хийснээ дурджээ. Энэ аргыг туршихад танд ердөө 32 минут болон багахан тэвчээр хэрэг болно.










