Шон "Дидди" Комбс таван зүйл ангиар яллагдаж байснаас хоёрт нь буруутгагдлаа. Түүний бэлгийн мөлжлөгийн хэргийг шүүн хэлэлцэж буй 12 тангарагтны бүрэлдэхүүн өнөөдөр ердөө 56 минутын турш хэлэлцсэний эцэст эхний зүйл ангид санал нэгдэхэд хүндрэлтэй байсан ч бусад зүйл ангид шийдвэрээ гаргасан байна.

Өдгөө 55 настай, нэр хүнд нь унасан реппер Шон Дидди Комбст бэлгийн мөлжлөг, зохион байгуулалттай гэмт хэргийн хамсаатан болох (racketeering conspiracy), биеэ үнэлэлтийн зорилгоор хүнийг тээвэрлэх гэсэн гурван үндэслэлээр буруутгагджээ. Шүүх түүнийг бэлгийн мөлжлөг болон зохион байгуулалттай гэмт хэргийн хамсаатан гэсэн хоёр зүйл ангиар буруугүй, харин биеэ үнэлэлтийн зорилгоор хүнийг тээвэрлэсэн гэх нэг зүйл ангиар буруутай гэж үзсэн.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Манхэттэний Холбооны Округийн шүүхэд тавдугаар сарын 5-нд эхэлсэн уг шүүх хуралдаанд нийт 34 гэрч оролцсон бөгөөд тэдгээрийн дунд реппер Кид Кади, Комбсын хуучин найз бүсгүй Кэсси зэрэг алдартнууд байжээ. Хэрвээ түүнийг хоёр хэрэгт буруутгавал нийт 20 жил ялаар шийтгэгдэх бөгөөд тухайн хоёр хэрэг нь тус бүр 10 жилийн ялтай юм.











