



















PepsiCo компани энэ оны сүүлээр Lay’s, Tostitos төмсний чипс, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнийхээ орцонд будагч бодис, амт оруулагч холиогүй шинэчилсэн бүтээгдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж байна гэж тус компанийн удирдлагууд мэдээлжээ.
Энэ шинэчлэл нь АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Jr.-ийн зүгээс иргэдийг "Жинхэнэ органик хүнс" хэрэглэхийг уриалж, хүнсний үйлдвэрлэгчдэд химийн будагч бодис хэрэглэхгүй байхыг шахаж буй оролдлоготой давхцаж байгаа юм.

PepsiCo-ийн Гүйцэтгэх захирал Рамон Лагуартa:
"Бид Lay’s брэндийг 'органик хүнс' гэсэн ойлголтыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хамгийн энгийн, байгалийн хүнс бол төмсний чипс – төмс, тос, бага зэрэг давс л хэрэгтэй. Хиймэл найрлагагүй," хэмээн хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна.
Түүнчлэн PepsiCo компани одоо хэрэглэдэг канола, шар буурцгийн тосны оронд авокадо, оливын тосыг бүх брэндүүддээ ашиглахаар болсон талаараа мэдээлсэн. Роберт Кеннеди болон түүний дэмжигч “Make America Healthy Again” (MAHA) хөдөлгөөн "зарим хүнсний тос"-ны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд эргэлздэг гэдгээрээ алдартай.
2025 оны 4-р сард тус компани бүх бүтээгдэхүүндээ байгалийн будаг хэрэглэж, эсвэл хэрэглэгчдэд хиймэл будаггүй хувилбарыг сонгох боломж олгохоо амлаж байсан. Жишээ нь Cheetos, Gatorade зэрэг бүтээгдэхүүнүүдийг тод өнгөтэй байлгахын тулд хиймэл будаг хэрэглэдэг хэвээр байгаа юм.
PepsiCo аль хэдийнээ Lay’s болон Doritos, Simply гэх мэт бүтээгдэхүүндээ хиймэл будаг, амт оруулагчгүй хувилбаруудыг санал болгож эхэлсэн.
Гэсэн ч хөрөнгө оруулалтын менежер Кристиан Грейнер хэлэхдээ:
"Simply-йин шинэчлэгдсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зүгээс төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Тиймээс Lay’s болон Tostitos-ийн шинэчлэл ирэх улирлуудад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх нь хараахан тодорхойгүй байна" гэжээ.
PepsiCo компанийн мэдэгдэж буйгаар пепси ундаа зэрэг бүтээгдэхүүндээ хэрэглэгч хүсвэл чихэр (sugar) нэмж хэрэглэх боломжийг олгохоо мөн мэдэгдсэн.
Лхагва гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп Coca-Cola компани АНУ-ын зах зээлд чихрийн нишингийн жинхэнэ сахар хэрэглэж эхлэхээр болсон тухай зарласан. Энэ нь Кеннеди ба MAHA хөдөлгөөний хүнсний бодлоготой холбоотой юм. Өнөөг хүртэл Pepsi, Coca-Cola зэрэг компаниуд илүү хямд зардалтай эрдэнэ шишийн сироп (high-fructose corn syrup) ашигласаар ирсэн.
Энэ бүх өөрчлөлтүүд нь COVID-19-ийн дараах үнийн өсөлт, хэрэглэгчдийн хэт их зарцуулалтаас үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд хүнсний компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнтэй холбоотой хэрэглээ хумигдаж буй энэ цаг үед болж байгаагаараа онцлог юм.










