



















Та шүдээ сайн арчлахын тулд бохь зажилах нь тустай гэж бодож байсан уу? Тэгвэл бохь зажилах нь таны шүдний насыг уртасгахад тусладаггүй бөгөөд зүрх судасны өвчнөөс сэргийлэх, цус харвах, чихрийн шижин, төв мэдрэлийн систем дэх санах ойн тогтолцоог сайжруулахад сайнаар нөлөөлж чаддагүй байна. Шүдээ өдөрт 1-ээс доош удаа угаадаг эсвэл огт угаадаггүй 5,000 орчим хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар тэдний 65 орчим хувьд нь сэтгэцийн олдмол өвчинтэй болсныг илрүүлжээ.
Түүнчлэн шүдээ тогтмол арчилдаг болон байнга шүдний утас хэрэглэдэг 65 орчим сая Америкчуудын дунд хийсэн судалгаагаар 30 хүртэлх насны хоёр хүн тутмын нэг нь буйлны үрэвсэлтэй гэж гарсан нь өмнөх судалгаанаас өндөр хэд дахин илүү хувьтай байна. Энэ нь мэргэжилтэнгүүдийн санааг ихээр зовоож эхлэсэн бөгөөд 2012 American Heart Association scientific statement-ийн албан ёсны мэдээлэлд өгүүлснээр шүдний буйл үрэвсэх болон бусад төрлийн буйлны өвчин өндөр хувьтай байгаа нь цаашид зүрх судасны өвлөлийг нэмэгдүүлж, зүрхний шигдээс, цус харвалтанд хүргэдэг гэж онцлон тэмдэглэжээ.
Шүдний Эмчилгээний Талаарх Маргаан
Өөрийнхөө шүдийг болон буйлаа эрүүл байлгахад юу хамгийн сайн бэ? Хүн болгон өдөр бүр шүдээ 2-оос доошгүй удаа угааж байх нь зөв гэж үздэг ч дээрээс нь нэмээд угаахын өмнө болон дараа заавал шүдний утсаар нэмж цэвэрлэж байх тухай санаа нилээн хүчтэй яригдаж эхлэлээ. Тэгвэл шүдний утасны талаар мэргэжлийн шүдний эмч нар юу гэж ярьсныг хамтдаа сонирхоцгооё.
“Би өөрийнхөө үйлчлүүлэгч нарт шүдээ угаахаас өмнө шүдний утас ашиглан шүдний хөгц, хоолны үлдэгдлийг авчихаад шүдээ угаавал илүү үр дүнтэй гэж зөвлөдөг. Тэд ч энэ нь үр дүн сайтай байгаа надад ярьдаг” гэж – Өмнөд Каролинагийн Анагаах Ухааны Их Сургуулийн эрүү нүүр судлалын дикан, профессор Марк Бэрри DDS ярив.
“Шүдээ угаасны дараа утсаар шүдээ дахин цэвэрлэх нь хүүхдүүдэд илүү тохирно. Учир нь тэд шүдний сойзоор тэр болгон шүдээ сайн цэвэрлэж чаддаггүй. Бас шүдээ угаахаас өмнө утсаар цэвэрлэх нь хоолны үлдэгдлийг буйлан шигтгэж орхих аюул бий. Тиймээс шүдээ сойзоор угаахад ямар ч цэвэрлэгээ болж чадахгүй. Шүдээ утсаар цэвэрлэх тохиолдолд тусгай аргыг хэрэглэнэ. Үүнд: утсаа C хэлбэртэй барьж, шүдээ цэвэрлэхээс гадна хөдөлгөөн нь дээш доош гэсэн чиглэлтэй байх ёстой” гэж “American Dental Association”-ний хэвлэлийн төлөөлөгч Мэри Хэйс өгүүлэв.
“Шүдээ эхлээд сойздоно уу, эсвэл утсаар цэвэрлэнэ үү чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Учир нь хоёулаа шүд цэвэрлэх зориулалттай. Гэхдээ шүдээ утсаар цэвэрлэх нь илүү ач холбогдолтой. Сойзны хүрч чадахгүй хэсэгт утас чөлөөтэй хүрдэг” гэж СА-ийн Фремонт дахь шүдний ерөнхий эмч, “American Dental Association”-ийн хэвлэлийн төлөөлөгч Ручи Сахота ярив.
“Шүдний завсарт наалдсан хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхийн тулд өдөрт 2 удаа заавал сойздож угаан, нэг удаа утсаар цэвэрлэх хэрэгтэй. Аман дахь элдэв янзын бактери хөгц болоход ердөө 24-48 цагийг шаарддаг тул шүдээ бүрэн цэвэрлэхэд шүдний утас зайлшгүй шаардлагатай. Ингэж өдөр бүр цэвэрлэж чадвал таны амны хөндий байнга эрүүл байх болно” гэж “Hofstra North Shore-LIJ School of Medicine”-ийн профессор, захирал Рон Буракофф зөвлөжээ.
“Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо”-оос гаргасан мэдээлэлд эхлээд шүдээ угаах, эсвэл утсаар цэвэрлэх хоёулаа адилхан. Гэхдээ эхлээд шүдээ утсаар цэвэрлэвэл шүдний оон гол найрлага болох фторт нэгдэл шүдээ сойзоор угаах үед шүдний бүх хэсэгт жигд хүрэх үр дүнтэй. Энэ нь шүдний цооролт өвчнөөс сэргийлэх сайн талтай.
Бараг ихэнх шүдний мэргэжилтэнгүүд шүдээ өдөрт нэг удаа заавал утсаар цэвэрлэхийг зөвлөснийг та анзаарсан байх. Шүдээ утсаар цэвэрлэснээр шүдний завсар наалдсан хоолны үлдэгдэл, хөгц, чулуу зэрэг буйлны үрэвсэлт өвчин үүсгэгч бүх бохирдлыг цэвэрлээд зогсохгүй буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.
Орчуулсан: Тэрбумтан










