



















Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны самбартаа дарагдаж нас баржээ.
Ийм нэг золгүй ч гэх юм уу, хоржоонтой ч гэмээр явдал 2024 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил эхлээд ердөө хоёр хонож байхад тохиолдов.
Талийгаач мэргэжил боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, цэгцтэй үг яриатай, бодож санасан зүйл ч ихтэй зорьмог нэгэн байсныг дурдах нь зүйтэй.
Олон сонгуульд оролцолгүй өнжиж, удтал цааргалсны эцэст ОДОО Л НЭГ ШИЙДЭЖ хот, дүүрэг, хороогоо иргэддээ ээлтэй болгох зорилго өвөртлөн нэр дэвшсэн нь энэ байж.
Тиймдээ ч уулзаж учирсан хүн бүр л түүнд захиас юугаан хэлж, зөвлөгөө өгч, ямар тактик барьвал ялалтад хүрэх талаар санал сэтгэгдлээ харамгүй хуваалцжээ.
Дэмжин хүрээлэгчдийнхээ тэр олон заавар, зөвлөгөөнөөс "ХОНОГШИХ НЬ ЧУХАЛ" гэх өнцгийг л тод томруун тогтоон авч л дээ хөөрхий...
Тэр ч утгаараа сошиалд тавигдах элдэв медиа контент, хэвлэмэл материалыг үл чухалчилж ХОРООНЫХОО ХӨРСӨНД БУУХ мөлхөө сурталчилгаанд илүүтэй анхаарч, тойргийнхоо байр, орц болгоны үүдэнд өөрийнхөө маасайтал инээсэн, нүүр дүүрэн нүнжиг ханхлуулсан А самбарыг байршуулах нь хамгийн том сурталчилгаа хэмээн шийдэж...
Энэ тактикаа ялалтын үндэс гэж бат итгэсэн мань эр сурталчилгаанд зарцуулахаар төлөвлөсөн 50 сая төгрөгөө бүгдийг нь А самбар хийлгэхэд зориулаадхав. Чингэхдээ бүр олон сонгуулийн ая даахуйц, бат бөх, хамгийн үнэтэй, хамгийн хүнд цул төмрөөр А самбараа захиалж хийлгэв. Нэгэнт л зориг шулуудан нэр дэвшиж байгаа хойно бүх зүйлээ "тултал" хийе гэж шийдэн, түүндээ ч мөнгө цаас харамласангүй.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Сонгуулийн халууралдаа шатаж, ялалтад хүрэхийн төлөө улангасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль цаг агаарын давагдашгүй хүчин нөхцөл зэргийг даанч тооцоолоогүй нь түүнийг үхэлд хүргэсэн юм.
Мордохын хазгай гэгчээр аадар хувингаар цутгаж, салхи хүчтэй шуурсан өдөр өнөөх гайт самбараа байршуулах гэж адгаж яарах нь юучив дээ? Төлөөлөгчид горьлогч дэвшигч маань ачааны тэвшин дээр гарч зогсон ярайтал өрсөн самбараа буулгах явцдаа ташралдан нурсан төмөр самбарууддаа дарагдах нь тэр. Хамаг л сонгуулийн зардлаа А самбарт зарцуулсан түүнд тусалж дэмжээд явах ухуулагчдад өгөх цалин байсангүйд ачааны тэрэгтэй нэг танилаас нь өөр туслах хүн түүнд даанч байсангүй. Ялалтад хүргэх учиргүй их зөвлөгөө, сургаал хайрласан найз нөхдийн хэнбуйгай нь цаг тулахад завтай байгаагүй нь хоржоонтойг ч хэлэх үү?
Өнөө ганц хань болж буй жолооч нь нэр дэвшигчээ овоолсон самбарын доороос сугалж гаргах гэж хэрэндээ л хичээсэн ч ганцаар хүчирсэнгүй. Ядаж байхад яасан ч хүнд төмрөөр рам зангидсан юм. Түргэн дуудах гэж ч хугацаа алдсан нь тодорхой.
Хотод цутгасан аадрын уршгаар зам бөглөрч, зарим замын урсгалыг түр хааснаас үүдэж яаралтай түргэн тусламжийн тэрэг ч хугацаа алдаж иржээ. Түргэн ирэхэд дэвшигч хэдийнэ амьсгал хураачихсан байв.
Уг нь авто замын түгжрэл, тооцоо судалгаагүй төсвийн үрэлгэн зарлага, дүүргийн тохижилтын ажлыг цэгцэлж, эмх цэгцэнд нь оруулах ганц хүн нь уг нь бүрлээч байсан юм шүү дээ.
Харамсалтай нь тэр сонгогдохоосоо ч өмнө, бүр сонгуулийн сурталчилгаагаа ч эхлүүлж амжаагүй байхдаа зуурдаар өөд болчих гэж...
Мутарласан: БГД-ийн ИТХ-ын 33-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС




.jpg&w=3840&q=75)





