XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гар морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүнд төрийн одон медаль гардуулав.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад гавьяат тамирчин цол хүртээлээ. Өдгөө 40 настай Ч.Санжаадамба аварга одоогоос 10 жилийн өмнө 1,024 бөхийн манлай болсноор улсын аварга, 2018 онд найм давж үзүүрлэснээр чимэг нэмсэн бол 2011, 2013, 2014, 2015, 2016, 2019 онуудад шөвгөрсөн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Мөн 2011 онд Монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор 6,002 бөх барилдуулахад тухайн үед заан цолтой байсан Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбаттай түрүү үзүүр булаалдаж, 13 давснаар түрүүлсэн түүхтэй.











