




















Австрийн уран зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” (Portrait of Elisabeth Lederer) Нью-Йоркийн Sotheby’s дуудлага худалдаагаар 236.4 сая доллароор зарагдсан нь орчин үеийн урлагийн дээд амжилт тогтоолоо.
Үнэ хаялцах шуугиан 20 минут үргэлжилсэн бөгөөд зургаан оролцогч утсаар өрсөлдсөн байна. Энэ нь Климтийн хувьд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болоод зогсохгүй, дуудлага худалдааны түүхэн дахь хамгийн үнэтэй орчин үеийн урлагийн бүтээл боллоо.
Хөргийг 1914–1916 оны хооронд зурсан гэж таамагладаг ба 1.8 метрийн өндөртэй, Элизабет Ледерерийг зүүн азийн хааны хувцас (императорын дээл) өмссөн байдлаар дүрсэлсэн байна. Тэрбээр Вена хотын баян, урлагийг дэмжигч Ледерерийн гэр бүлд хамаардаг эмэгтэй бөгөөд энэ хөрөг нь нацистуудаас хохирол амссан бас нэг сонирхолтой түүхийг өөртөө агуулдаг аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд Ледерерийн урлагийн цуглуулгыг хурааж авчээ. Гэсэн ч уг хөрөг нь бусад Климтийн бүтээлүүдтэй адил шатсан боловч аврагдаж амжсан байна. Дайны дараа, 1948 онд хөрөг Ледерерийн гэр бүл рүү эргэн шилжжээ.
1985 онд хөргийг Эстее Лаудерийн удам Леонард А. Лаудерт худалдан авч, түүний хувийн цуглуулгад орсон байна. Хөрөг зураг Leаuder-ийн урлагийн цуглуулгын “гол цуглуулга” байсан бөгөөд тэрбээр олон жил энэ хөргийг Нью-Йоркийн гэрийнхээ хананд өлгөж байж.

Парис хотод энэ хөрөг Musée du Luxembourg-д “Klimt-Алтан шүтээнүүд” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд 2024-2025 онд олны нүдний өмнө дэлгэгдсэн. Энэ нь олон нийтийн хувьд түүнийг дахиж харах хамгийн сүүлчийн боломж байсан бололтой
Одоо энэ хөрөг дахин хувийн эзэмшилд орлоо, дуудлага худалдаа зохион байгуулагчид худалдан авагчийн нэрийг нууцалж байна.









