



















Загварын ертөнцийн домогт төлөөлөгч, сэтгүүлч Анна Винтур Америкийн "Vogue" сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ. Тэрээр 1988 оноос хойш 37 жилийн турш эрхлэгчийн албыг хашиж, "Vogue" сэтгүүлийн загвар, хэв маяг, соёлыг дэлхийн жишигт нийцүүлэн өөрчилсөн юм.

Анна Винтур "Vogue"-ийг удирдаж байх хугацаандаа сэтгүүлийн нүүр хуудсыг дахин тодорхойлж, поп соёлын оддыг онцлон гаргасан нь дэвшилттэй өөрчлөлт болсон. Тэрээр өндөр зэрэглэлийн загварын бүтээлүүдийг өдөр тутмын чиг хандлагатай хослуулан нийтэлж, хэвлэл мэдээллийн салбар дахь хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж чадсан гэдэг.
Холливуудын домогт од Мерил Стрипийн гол дүрийг нь бүтээсэн "The Devil Wears Prada" (Прада өмссөн шулам) киноны Миранда Прийстлигийн дүр Анна Винтураас сэдэвлэгдсэн гэх яриа загварын ертөнцөд тэнэдэг юм. Түүний удирдлага дор "Vogue" сэтгүүл загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох "Met Gala"-г зохион байгуулдаг болсон.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Тэрээр Америкийн "Vogue"-ийн шууд удирдлагаас огцорч байгаа ч тэтгэвэртээ гарахгүй аж. Винтур "Vogue" сэтгүүлийн редакцийн ерөнхий захирал, мөн "Vogue" болон бусад дэлхийн алдартай сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг "Condé Nast" компанийн контентийн ерөнхий захирлаар ажиллах болжээ. Эдгээр албан тушаал нь түүний эрх мэдлийг олон улсын түвшинд "Vogue"-ийн бүх хувилбарт тэлж буй бөгөөд албан ёсоор тушаал ахисан хэрэг боловч Америкийн "Vogue"-ийн редакцийн өдөр тутмын удирдлагаас бүрмөсөн хөндийрч буйг илэрхийлж байна.
Энэ шийдвэр нь "Condé Nast" компанид өрнөж буй дэлхий даяарх бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд Америкийн загварын салбар болон "Vogue" сэтгүүлийн хувьд нэгэн эрин үе ийнхүү төгсгөл болж байна.
Түүнийг хэн залгамжлах нь одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа ажээ.




.jpg&w=3840&q=75)





