



















Монголын цагаар өнөөдөр өглөө 06:30 минутад нээлтээ хийсэн “Super Bowl” яг одоо АНУ-ын Луизиана мужийн Нью-Орлеан хотын “Caesars Superdome” цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байна. Энэ удаагийн шувтаргын тэмцээнд Канзас хотын “Kansas City Chiefs” багийн эсрэг “Philadelphia Eagles” баг тоглож байгаа юм.
Энэхүү тоглолт нь 2023 оны “Super Bowl”-ыг эрхгүй санагдуулж байгаа. Өнөөдөр “Kansas City Chiefs” (Канзас Сити Чийфс) баг дараалан гурав дахь удаагаа түрүүлэхийг зорьж байгаа бол “Philadelphia Eagles” (Филадельфи Эглс) баг 2023 оны ялагдлынхаа хариуг авахыг хүсэж байгаа нь тоглолтыг улам сонирхолтой болгож байна. “Канзас Сити Чийфс” багийн түлхүүр тоглогчоор довтлогч Патрик Махоумс нэрлэгдэж буй бол “Филадельфи Эглс” -ийн хувьд довтлогч Жейлен Хуртс, гүйгч Сакуон Баркли нар гол тоглогчоор нэрлэгдэж байгаа.
Энэ жилийн хагас цагийн үзүүлбэрийг алдарт рэппер, Грэммигийн долоон шагналт Кендрик Ламар толилуулж, түүнтэй хамт дуучин SZA оролцлоо. Кендрик Ламар өмнө нь 2022 онд “Super Bowl 46”-ийн хагас цагийн үзүүлбэрт оролцож байсан юм.
“Super Bowl” нь зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй, үнэтэй сурталчилгаа, хөгжмийн үзүүлбэрүүдээрээ алдартай. Энэ жилийн сурталчилгааны 30 секундын үнийн дүн 7.5–8 сая ам.долларт хүрсэн байна.
• Анхны Super Bowl: 1967 оны 1-р сарын 15-нд болсон.
• Тэмцээнд оролцсон багууд: Green Bay Packers vs. Kansas City Chiefs (Өнөөдөр өрсөлдөж буй “Канзас Сити Чийфс” баг тэртээ 48 жилийн өмнө анхны аваргын төлөө өрсөлдөж байсан)
•Анхны аварга баг: Green Bay Packers нь “Канзас Сити Чийфс”-ийг 35:10 гэсэн харьцаагаар хожиж байсан
• Болсон газар: Калифорниа мужийн Лос-Анжелес хотын “Memorial Coliseum”
Super Bowl-д хамгийн олон удаа түрүүлсэн багууд
• Хамгийн олон түрүүлсэн тоглогч: Tom Brady (7 удаа: 6 нь Patriots-тай, 1 нь Buccaneers-тай)
• Хамгийн олон удаа Super Bowl-д оролцсон баг: New England Patriots (11 удаа оролцсон, 6 удаа түрүүлсэн)
Super Bowl бол зөвхөн Америкийн хөлбөмбөгийн тэмцээн төдийгүй, дэлхийн хамгийн том спортын болон телевизийн арга хэмжээний нэгээр нэрлэгддэг.
Эдгээр өндөр өртөг нь Super Bowl-ийн асар их үзэгчдийн тоотой холбоотой бөгөөд 2024 онд энэ арга хэмжээг 210 сая хүн үзсэн гэсэн статистик тоо гарсан байдаг.
Сурталчилгааны өртөг жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 30 секундын сурталчилгаа 7 сая ам.доллар байсан бол энэ жил буюу 2025 онд 8 сая ам.доллар болж өссөн байна. Ийм өндөр өртөгтэй ч гэсэн компаниуд Super Bowl-ийн сурталчилгааг брэндийнхээ нэр хүндийг өсгөх, өргөн хүрээний үзэгчдэд хүрэх боломж гэж үздэг.
Эдгээр өндөр өртөгтэй сурталчилгаанууд нь ихэвчлэн алдартай одод оролцсон, бүтээлч, сонирхолтой байдлаараа үзэгчдийн анхаарлыг татдаг. 2025 онд “Nike” компани 27 жилийн дараа “Super Bowl”-д эргэн ирэлт хийж сурталчилгаагаа цацаж, WNBA-гийн од Caitlin Clark-ийг оролцуулсан байна.










