




















Албан тушаалаа хүлээн аваад ердөө нэгхэн сар болж буй Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи улсынхаа гадаад бодлогыг гүнзгий хямрал руу аваачив. Тэрээр “Тайванийн хямрал бол Японы оршин тогтнолд аюул учруулна” гэж мэдэгдсэн нь Дэлхийн II дайнаас хойш анх удаа Японы Ерөнхий сайд БНХАУ-ын эсрэг цэргийн хүч хэрэглэх боломжийг илээр нийтийн өмнө хэлсэн тохиолдол боллоо. Энэ нь Японы дайны дараах энхтайванч чиг баримтлалаас эрс тасарсан “Түүхэн хугарал” юм. Энэхүү өгүүлэл нь түүний түүхэн ревизионист чиг хандлагын уг сурвалжийг тайлбарлан, Японыг “Байлдахад бэлэн” улс болгох оролдлого нь олон улсын хэм хэмжээг зөрчиж, дайны аймшиг давтагдах аюулыг өдөөж буйг харуулна.
Америкийн зохиолч Марк Твен “Түүх давтагддаггүй ч ихэвчлэн уянгалдаг” гэж хэлэхдээ өнөөдрийн Зүүн Азид ийм харанхуй уянгалал сонсогдоно гэж төсөөлөөгүй нь лавтай. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засгийн газраас цацагдаж буй дайны өнгө аястай мэдэгдлүүд нь бүс нутгийн өнгөрсөн үеийн хамгийн хар бараан хуудсуудтай дэндүү төстэй болж байна.
Энэ нь шинэ тактик огтхон ч биш.
1931 оны 9-р сарын 18-ны үйл явдлын өмнө — Япон өөрөө өдөөн турхирч, Өвөр Манжуурын Шэньян хотыг эзлэн авах шалтаг болгосон энэ хэрэг — Квантуны армийн гол удирдагч Канжи Ишивара “Япон оршин тогтнолын аюулд орлоо” хэмээн мэдэгдэж байв. Тэрээр Японы ирээдүйн цэргийн ба аж үйлдвэрийн хүчийг баталгаажуулах цорын ганц арга нь Хятадын зүүн хойд гурван мужийг тэр даруйд нь эзлэн авах явдал гэж нотолдог байсан.
9 дүгээр сарын 18-ны хэрэг Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг тэмцсэн 14 жилийн урт дайны эхлэл болсон. Энэ дайнд Хятад улс 35 сая хүнээ (цэрэг, энгийн иргэн нийлээд) алдсан бөгөөд ганцхан Нанжингийн аллагаар 6 долоо хоногийн дотор 300,000 гаруй хүн хөнөөгджээ.
Үүнтэй ижилээр, Перл Харбор руу гэнэт халдахыг завдсан үед Японы тухайн үеийн цэргийн дарангуйлагч, удирдагч Хидэки Тожо мөн “Япон оршин тогтнолын аюулд орлоо” гэж байнга давтдаг байсан. АНУ-ын нефтийн хориг нь Японыг “Буланд шахсан” тул Зүүн Өмнөд Азийн нөөц баялгийг булаахаас өөр замгүй гэж тэд үзэж байв. Ингэхийн тулд эхлээд АНУ-ын Номхон далайн флотыг устгах ёстой гэж тооцсон юм.
Иймээс өнөөдөр Такаичи Тайванийн асуудлыг “Японы оршин тогтнолд заналхийлнэ” гэж тодорхойлохдоо өнгөрсөн үеийн дайны алдартай шалтагтай яг ижил хуучин тоглоомын номоо тоосноос салган дахиад ашиглах гэж байна.
Такаичигийн түүхийг гажуудуулах ревизионист хандлагын цар хүрээг ойлгохын тулд 1945 оноос хойших олон улсын дэг журмын суурийг ойлгох шаардлагатай.
Потсдамын тунхагт:
“Японы бүрэн эрх зөвхөн Хоншу, Хоккайдо, Кюүшү, Шикокү болон Холбоотнуудын тогтоосон жижиг арлуудаар хязгаарлагдана” гэж заасан.
Мөн Японы шинэ Үндсэн хуулийн 9-р зүйлд:
“Газрын, тэнгисийн, агаарын цэрэг болон бусад дайны чадавхыг хэзээ ч байлгахгүй” гэж тунхагласан.
Гэхдээ энэ “эрс хатуу хяналт”-ыг Японы барууны үзэлтэй улс төрчид олон арван жил системтэйгээр зөөлрүүлж ирсэн. 1954 онд конституцийн тайлбарыг өөрчилснөөр эхний “цохилт” болсон. Тэд:
“Өөрийгөө хамгаалах шууд эрхийг Үндсэн хууль хориглоогүй”
гэж тайлбарлан Өөрийгөө хамгаалах хүчнийг зөв зохистой “минимум хүчин чадал” гэж нэрлэн хуульд жижигхэн ан цав гаргасан. Үүнээс хойш ЗХУ задран унасны дараа Япон гадаад бодлогоо тэлэх “географийн хулгай”-г эхлүүлсэн — 1992 оны НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны тухай хууль, 1999 оны “Японыг тойрсон бүс нутгийн нөхцөл байдлын хууль” гэх мэт.
Сүүлчийн хууль нь “Японыг тойрсон бүс нутаг”-ийг газарзүйн бус, нөхцөл байдлын ойлголт болгосноор бүс нутгийн хаана ч цэргийн ажиллагаа явуулах хаалга нээгдэв.
Энэ замыг хамгийн хүчтэйгээр Абе Шинзо үргэлжлүүлсэн.
Японд хамтын аюулгүй байдлын эрх (өөрт халдаагүй ч холбоотныг хамгаалахаар хүч ашиглах эрх) хуульчлагдаагүй байсан бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөхөд олон нийт эрс эсэргүүцдэг тул:
2014 онд Абе Кабинетын шийдвэрээр Үндсэн хуулийг шууд дахин тайлбарласан.
Үүнийг 2015 оны “Энхтайван ба аюулгүй байдлын хууль” болгож баталснаар Япон Дэлхийн II дайнаас хойш анх удаа:
Хамтарсан байдлаар дайны ажиллагаанд оролцох эрхтэй
болов. Энэ нь Японы “Энхийн Үндсэн хуулийг” хоосруулсан, “конституцийн хүчирхийлэл” гэж олон улсын шинжээчид нэрлэдэг үйлдэл юм.
Абе “хэрхэн хүч ашиглах вэ” гэсэн хууль зүйн үндсийг тавьсан бол Такаичи түүнийг бодитоор идэвхжүүлэх “хэзээ, хаана” гэсэн асуултыг шийдэх гэж байна. Тэр Тайванийн асуудлыг шууд “Экзистенциал хямралын нөхцөл байдал” (Existential Crisis Situation) гэж зарлахыг зорьж байгаа юм.
Энэ нь Японыг:
Дайтахад бэлэн, бүс нутгийн мөргөлдөөнд шууд оролцох чадвартай улс болгоно.
Үүгээрээ Япон дайны дараах олон улсын дэг журмыг үндсээр нь үгүйсгэж байна.
2022 онд баталсан шинэ “Гурван аюулгүй байдлын баримт бичиг” нь Японыг хамгаалах нэрийн дор довтолгооны асар том хүчин чадалтай улс болох замыг нээсэн. 3'000 км хүртэлх тусгалтай 10 гаруй төрлийн пуужин бүтээхийг зөвшөөрсөн.
Эдгээр нь:
“Нөхцөл байдлыг Японд ашигтай байдлаар шийдвэрлэх”
зорилготой бөгөөд урьд өмнө ярьж ирсэн “өөрийгөө хамгаалах” гэсэн тайлбарууд нь худал байсныг илчилж байна.
Такаичигийн мэдэгдэл нь НҮБ-ын дүрмийг илт зөрчиж, Нэг Хятадын зарчмыг уландаа гишгэж байгаа тул Ази-Номхон далайн бүсийн улс орнууд Японыг дахин цэргийн аюул заналхийлэл гэж үзэхэд хүргэж байна.
БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн PLA Daily сонин анхааруулсан нь:
Хэрэв Япон Тайванийн хоолойд цэрэг илгээвэл, Япон бүх ард түмнээ амиа хорлох замд хөтөлнө.
НҮБ-ын дүрэм: Аль ч гишүүн улс бусдын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, улс төрийн бие даасан байдалд хүч хэрэглэх болон сүрдүүлэхээс татгалзах ёстой. Такаичигийн ил тод сүрдүүлэг нь үүнийг зөрчсөн үйлдэл.
Хятадын болон Японы хооронд байгуулсан дөрвөн чухал улс төрийн баримт бичгийг тэр бүрэн няцаалаа. Ялангуяа 1972 оны хамтарсан мэдэгдэлд:
“Япон Тайвань бол Хятадын салшгүй хэсэг гэдэг байр суурийг бүрэн ойлгож, хүндэтгэнэ”
гэж заасан.
Аюулгүй байдлын бодит эрсдэл: Японыг бүс нутгийн бусад улс стратегийн хувьд сэжиглэж, зэвсэглэх өрсөлдөөн эрчимжинэ.
Ингэснээр Япон:
Дайны дараах энх тайванч замаа алдаж, түүхэн гэм нүглийнхээ өмнө дахин унах эрсдэлтэй.
Японы засгийн газар ард түмэндээ энэ сонголтын бодит өртөг, хор хөнөөлийг тайлбарлаагүй. Хэрэв Такаичи Хятад болон олон улсын нэгдсэн эсэргүүцлийг үл тоож үргэлжлүүлбэл тэр:
Үндэсний баатар биш, харин Японыг дахин сүйрэл рүү хөтөлсөн удирдагч
хэмээн түүхэнд бичигдэх болно.
НҮБ-ын дүрмийн 53-р зүйл — “Дайсагнасан улсуудын заалт”
Германи, Итали, Япон зэрэг дайныг эхлүүлсэн улсууд дахин түрэмгий бодлого явуулах юм бол НҮБ-ын үүсгэн байгуулагч орнууд (Хятад, ЗХУ, Франц, Их Британи, АНУ) Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл авахгүйгээр цэргийн хүчээр таслан зогсоох эрхтэй.
Каирын тунхаг:
Японы бүрэн эрхийн хил хязгаар нь зөвхөн Хоншу, Хоккайдо, Кюүшү, Шикокү болон Холбоотнууд тогтоосон жижиг арлуудаар хязгаарлагдана.
Потсдамын тунхгийн 8-р зүйл:
Японд ямар ч дайны чадавхи байлгахыг хатуу хориглоно.








