



















Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026.04.17 №2026/ШЦТ/1088
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2026.04.17 №09
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Б.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсний улмаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг нүүрс тээвэр хийх зорилгоор говийн хөрсөн замаар жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс:
Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргаж улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай шороон авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гарган, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосны улмаас Говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгож, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа холбогд

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд:
Шүүгдэгч Б. Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ