



















Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний сүйт бүсгүй сэтгүүлч Лорен Санчес нар энэ долоо хоногт кино, санхүү, шоу бизнестэй холбоотой олон алдартнуудыг Италийн Венеци хотноо гурван өдөр болох хуримандаа урьжээ.

"Зууны хурим" хэмээн нэрлэгдсэн энэ үйл явдлын ихэнх мэдээлэл (жагсаалт, зардал гэх мэт) нууцлаг хэвээр байгаа ч дараах тоо, баримтууд олны хүртээл болжээ.
Венето мужийн захирагч Лука Зая мэдээлэхдээ хуримын зардал нийт 40-48 сая еврогийн (ойролцоогоор 46.5 - 55.6 сая ам.доллар) хооронд хэлбэлзэнэ гэжээ.
Жефф Безос буяны хандив ч өгч байгаа бөгөөд Венецийн лагуны экосистемийг судалдаг "CORILA" хэмээх академик консорциумд 1 сая еврогийн хандив өгөхөөр амласан байна. (Эх сурвалж: Corriere della Sera сонин болон ANSA агентлаг)
Хуримын ёслол яг хэзээ, хаана болох нь нууц боловч гол үдэшлэг бямба гарагт Венецийн зүүн хэсэгт байрлах түүхэн “Арсенале” цогцолборт болох ажээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ нь 15-р зуунд Венеци улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэдэг өндөр хамгаалалт бүхий газар байсан.
Мягмар гарагаас эхлэн хувийн онгоцууд Венеци болон ойролцоох Тревизо, Верона хотуудын нисэх буудалд газардаж эхэлсэн. Лука Заягийн мэдэгдсэнээр хуримын зочид нийтдээ 90 орчим хувийн онгоц хөлөглөн ирэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп болон хүргэн Жаред Күшнер нар Тосканд амарч байгаад мягмар гарагт Венецид ирсэн байна.
Хуримын үйл ажиллагааны хүрээнд Венеци дэх усан таксины компаниудаас дор хаяж 30 усан такси түрээслээд байна.
Венеци хотын хамгийн тансаг зэрэглэлийн 5 зочид буудлыг нийт 200-250 зочинд зориулан захиалжээ.
Эдгээрт Жиудекка арал дээр байрлах "Cipriani", мөн АНУ-ын жүжигчин Жорж Клуни 2014 оны хурим хийхэд зочдоо буулгасан "Aman" зэрэг зочид буудал багтаж байна.
($1 = 0.8613 евро)




.jpg&w=3840&q=75)





