Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлсөн.
Энэ талаар БГД-ийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан. Цаашид тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, энэ онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн гэр хорооллын хороодыг холбосон дөрвөн километр дугуйн болон явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ” гэв.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











