Пепси-Кола”-гаас гарч “Apple”-н Ерөнхий захирлаар ажиллахыг ятгаж “Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл чихэртэй ус зармаар байна уу эсвэл манайд ажиллаж дэлхийг өөрчилмөөр байна уу?” гэж асууж байсан “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын (1955-2011) зөвлөгөөг энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөгөөрөө хүргэхээр бэлдлээ. Тэр “Өөрийн хийсэн зүйл, гаргасан амжилтаа бусадтай хуваалц. Танаас өөр хэн ч хийж чадахгүй ирээдүйн зорилгоо хүмүүст түрүүлж танилцуул. Ингэснээр та онгироо сагсуу хүн болж харагдана гэж бүү ай. Учир нь таны зорилгыг хүмүүс мэдэж байвал та худалч нэгэн болохгүйн тулд ямар ч саад бэрхшээл тохиолдсон түүнийгээ давах хүчийг хүмүүсийн харцнаас олж авдаг. Харин хүмүүст хэлсэн зорилгоо биелүүлчхээд амарч суухад, алдар нэр амжилт бүгд таныг хүрээлж байгааг мэдрэх болно” гэж зөвлөжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн тэрээр “Хэрэв та зорилгоо биелүүлж амжилтад хүрсэн л бол өөрөө өөрийгөө хаяа ч болов магтаж бай. Хүмүүс мартамхай шүү дээ. Би ч гэсэн миний хийсэн бүтээлүүдийг хүмүүс хэрэглэж байхыг хараад хэрэв би байгаагүй бол эдгээр хүмүүс өнөөдөр юу хэрэглэж ямар юмнаас таашаал авах байсан бол оо гэж дандаа боддог” гэжээ.
Mr.Unuku








