



















БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Фиона Блитийг 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар хоёр орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамтын ажиллагааг дүгнэхийн сацуу цаашид COP17-ын хүрээнд хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, Монгол Улсад олон улсын анхаарал татахуйц санаачилгуудыг бодит ажил болгох, олон улсын тавцанд өндөр ач холбогдол бүхий тус арга хэмжээг олон нийтэд идэвхтэй түгээхэд Их Британийн дэмжлэг онцгой ач холбогдолтой байгааг онцоллоо.
Уулзалтаар:
✅COP17-ын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх хүрээнд Английн олон улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтарсан эрдэм шинжилгээний болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах, байгаль орчны сэтгүүлзүйг хөгжүүлэх, Талуудын бага хуралд шаардлагатай ур чадвар олгох сургалт, чадавхж бэхжүүлэх асуудлууд;

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅Бэлчээр, усны менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, шинжлэх ухааны хамтын ажиллагаа зэрэг олон улсын түвшинд дэвшүүлэх Монгол Улсын санаачилгуудад хамтран ажиллах;
Соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан Талуудын бага хурал болон байгаль орчны төлөөх хамтын хүчин чармайлтыг олон нийтэд сурталчлах таниулах боломжуудыг тус тус хэлэлцэв.
Мөн COP17-ын үеэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, тухайлбал BBC-тэй хамтран ажиллах зэрэг боломжийг ярилцав.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, Их Британи хоёр орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бодит боломжийг хэлэлцсэн чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










