
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Францын сургалт, судалгааны тэргүүлэх төв Парис Политехникийн институтийн Ерөнхийлөгч, удирдлагуудтай уулзаж, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Айчлалын үеэр Монгол Улсын инженер, технологийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийг IP Paris-тай хамтран ажиллахыг санал тавилаа.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Парис Политехникийн институт (Institut Polytechnique de Paris) нь Францын инженерчлэл, технологи болон байгалийн ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 5 их сургуулийг (École Polytechnique, ENSTA Paris, ENSAE Paris, Télécom Paris, Télécom SudParis) нэгтгэсэн эрдэм шинжилгээ, сургалтын томоохон их сургууль юм.
Times Higher Education (THE) дэлхийн эрэмбээр 68-д ордог бөгөөд Нобелийн 6, Фиелдс 4 эрдэмтэд тус сургуулиас төрөн гарсан байна.










