Мягмар гарагт АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв (CDC) болон Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH)-ээс өмнө нь цомхотголд өртсөн 942 ажилтныг эргүүлэн ажилд авсанаа мэдэгдлээ.

Кеннеди улсын эрүүл мэндийн байгууллагуудыг дахин бүтэцжүүлэхээ амласан бөгөөд Үндэсний хүнсний болон эмийн агентлаг (FDA), CDC, NIH-оос нийт 10,000 ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч зарим цомхотголд өртсөн ажилтнуудаа ийнхүү эргүүлэн авсан байна.
Тэрээр АНУ-ын Конгрессын Эрчим хүч, худалдааны хорооны харъяа Эрүүл мэндийн дэд хорооны 2026 оны төсвийн талаарх сонсголын үеэр "CDC-д 722 хүн, NIH-д 220 хүнийг буцаан авч ажиллуулсан. Учир нь бид ажлаа гүйцэтгэж чадахгүй байсан" гэж хэлжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мягмар гарагт болсон уг сонсголын зорилго нь Ерөнхийлөгч Доналд Трампын төсвийн саналд тусгагдсан Кеннедигийн эрүүл мэндийн зардлын төлөвлөгөөг хэлэлцэх байсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд NIH-ийн санхүүжилтийг 18 тэрбум ам.доллараар, CDC-ийн санхүүжилтийг 3.6 тэрбум ам.доллараар танах санал тусгагдсан байсан.
Кеннеди өмнө нь CDC-гээс 2,400, NIH-оос 1,200 хүнийг цомхотгоно гэж мэдэгдэж байсан ч дээрх тооны ажилтныг буцаан авснаар уг шийдвэрээ хэсэгчлэн өөрчилсөн байна.
Ардчилсан намынхан болон эсэргүүцэгчид уг цомхотголыг улсын эрүүл мэндийн дэд бүтцийг сулруулж буй үйлдэл хэмээн шүүмжилж байсан юм.











