
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байна.
NCUK байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын жагсаалтад ордог 11 их сургуулиуд багтдаг.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулна. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарч ажиллаж байна.

Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 215 тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өнгөрсөн хугацаанд бакалаврын түвшинд 3, 4 жил суралцах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилдэг байсан бол энэхүү хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлснээр улсын төсвөөр санхүүжүүлэх зээлийн дүн багасаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн хүртээмж нэмэгдэх нөхцөл үүснэ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын хүний нөөцийг бэлтгэхэд томоохон нөлөө үзүүлж, сургалтын баазыг сайжруулах боломжтой. Мөн 4 жил гадаадад суралцахад гардаг санхүүгийн өндөр төлбөр багасана.

Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын 600 орчим оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт хөтөлбөрөөр 75 оюутан, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар 1 оюутан тус тус суралцаж байна.










