



















Археологичид одоогоос 400 жилийн өмнө “цус сорогч” хэмээгдэн алуулсан эмэгтэйн шарилыг судалж эхэлжээ. Түүний гавлын ясыг загвар болгож ДНХ-ийн мэдээлэлд үндэслэн дүр төрхийг нь сэргээж Зосиа гэж нэрлээд байна. “Цус сорогч” гэгдэх эмэгтэй 1600-аад оны үед Польшийн хойд хэсэгт орших Пьенд оршуулагдсан байжээ. Эмэгтэйн хүзүү хадууртай, хөлийн хуруунд нь цоож зүүсэн, чулуу, тэмдэггүй булш байсан нь тухайн бүс нутгийнхан Зосиагаас айж эмээж байсан нь тодорхой харагдаж байна гэж судалгааны багийг ахалсан Польшийн Торун дахь Николаус Коперникийн их сургуулийн профессор, түүхч Полиньски Дариуш өгүүлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Зосиагийн хүзүүнд хадуур зүүж, хөлийн хуруунд цоож зүүж оршуулсан нь дахин амилах”-ыг зогсоох ардын зан үйл юм. Хүзүүний хадуур нь дахин амилаад босч ирэх үед нь хүзүүг нь хэрчих ёстой байжээ. Зосиагийн сонирхол татсан шарилиар “Caravan Media” компани 10-р сарын 30-нд "Үхэгсдийн нууц" цувралын нэг ангийг бүтээсэн байна. Цуврал PBS телевизээр “Цус сорогчдын талбар” нэртэйгээр гарчээ. 15-16-р зууны үед Европод цус сорогч, чөтгөр шуламд итгэх хүмүүсийн домог яриа ихээхэн дэлгэрч, аман зохиол, үлгэр домогт ч дурдагддаг байж. Археологичид ч Зосиатай ижил оршуулагдсан шарилууд олж байсан тохиолдлууд хэд хэд бий гэж судалгааг ахалсан Полиньски Дариуш онцолжээ. Зосиа анх 2022 онд олдсон бөгөөд судалгааны ажил үргэлжилж байна.










