
2025 оны 2 дугаар улирлын ерөнхий шалгалтад Өмнөговь аймгийн хэмжээнд 106 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Шалгалтыг 4 ээлжээр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж дуусах юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтыг аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төв, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Мал эмнэлгийн газар, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар, аймгийн ЗДТГ-ын ОНХА зэрэг байгууллагын 20 төрийн албан хаагч хамтран зохион байгуулж ажиллаж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймаг Засаг Даргын Тамгын Газар











