21-р зуунд Ази тив дэлхийн анхаарлын төвд хүчтэй байр суурь эзэлж эхэллээ. Технологи, соёл, спортын салбарт Азийн улс орнууд олон улсын тавцанд амжилтаа бататгаж байна.
Өнөөдөр өглөө Монголын "The MongolZ" цахим спортын баг Grand Major тэмцээний бага шөвөгт ялалт байгуулж, их шөвөгт шалгарлаа. Түүхэндээ анх удаа Азийн баг их шөвөгт шалгарсан нь тус тив и-спортын талбарт шинэ төлөөлөл гарч ирж буйг илтгэх нэгэн тод жишээ болов. Тэдний сүүлийн их шөвгийн тулаан Францын "Vitality" багтай байх болно.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын K-pop хөгжмийн урсгал дэлхий даяар түгж, BTS, BLACKPINK зэрэг хамтлагууд дэлхийн хөгжмийн тавцанд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна. Түүнчлэн БНХАУ хиймэл оюун ухаан, цахим төлбөр тооцоо, 5G сүлжээ зэрэг технологийн салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, Азийн технологийн хүчирхэг төв болон хувирлаа.
Эдгээр үйл явдлууд нь Ази тив зөвхөн эдийн засаг төдийгүй соёл, спорт, технологийн салбарт ч дэлхийд тэргүүлж буйг илтгэж байна. 21 дүгээр зуун — энэ бол Азийн зуун юм.










