



















АНУ-ын Чикаго хотын Байгалийн түүхийн хээрийн музейн эрдэмтэд эртний Египетийн мумминуудыг хэн болохыг, ямар нууц агуулж байгааг томографийн тусламжтай тогтоож байна. 3000 жилийн настай 26 муммиг судлахдаа шарилын боолтыг огт задлахгүйгээр тэдний ямар хүн байсан, хойд насандаа хэрхэн бэлтгэсэн зэрэг шинэ мэдээллүүдийг судалжээ. Шинэ аргаар мумминуудын нууцыг нээх нь ирээдүй хойч үедээ эдгээр өв соёлыг бүрэн бүтэн хадгалж үлдээх зорилготой гэж судалгааны багийнхан онцолжээ.
Томографийн тусламжтайгаар шарилыг нээж, даавууг нь задлаагүй Мумми дотроос эд өлгийн зүйлс тэргүүтэй хэд хэдэн нээлт хийсэн байна. Үүнд, мумминуудын хэн байсан, хэдэн настай, хүйс зэргийг тодорхойлжээ. Мөн эртний Египетчүүдийн 3000 гаруй жилийн өмнөх шарил хадгалах зан үйл, мөн хүмүүс нас барах үедээ дараачийн амьдралдаа авч явах эд өлгийн зүйлсийг эртнээс бэлддэг байсныг тогтоосон байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эртний Египетчүүд, “Хүн үхсэний дараа сүнс нь бие дотроо үлддэг гэж үздэг байжээ. Тиймээс шарилыг занданшуулах үедээ сүнсийг бие дотор нь үлдээж хамтад нь тусгай зан үйлээр хойд төрөл рүү илгээдэг байсан гэж тайлбарлав. Биеийг мумми болгож занданшуулснаар тухайн бие сүнсний гэр болно. Тиймээс тухайн хүний дотор эрхтнээс зүрхнээс бусдыг авдаг байж. Дараа нь цогцсыг хатаахын тулд давсалж, даавуунд ороож дуусаад залбирал бичиж, хамгаалалтын сахиустай хамт занданшуулна. Ингээд эцэст нь хойд төрөлд нь илгээлээ гэж үздэг байв.
Эртний Египетчүүдийн дараа төрөлдөө бэлдэх нь одоогийн хүмүүс тэтгэврийн хуримтлалаа үүсгэж буйтай ижилд тооцогдоно. Мөн Эртний Египетэд хүссэн хүн мумми болдоггүй, зөвхөн чинээлэг, дундаас дээш давхрага, язгууртнууд л нас барахдаа мумми болж хойд насандаа хэрэглэхээр авч явах эд хэрэглэлээ хамт бэлддэг байж.
Музейн антропологийн ахлах мэргэжилтэн Ж.П.Браун хэлэхдээ, Томограф ашиглан энэхүү ажлын хийхэд 4 жил орчмын хугацаа шаардсан гэжээ.










