



















Улаанбаатар хот дахь гаалийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран “Ачиж буулгах, хадгалах, тээвэрлэх үеийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хорио цээрийн албанаас Гаалийн хилээр Химийн хорт болон аюултай бодис, бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх үед бараа, бүтээгдэхүүнд эрсдэлийн удирдлагад суурилсан чанарын тохирлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, хүрээлэн буй орчинд учруулж буй хор, хөнөөлийн болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Гаалийн харилцаанд оролцогч Химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгжүүд, гүний гаалийн хяналтын бүсүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, ажилтнууд, тээвэр зуучийн байгууллагуудыг оролцуулан химийн хорт болон аюултай бодис, бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны талаарх хууль эрх зүйн мэдээлэл өгөх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар









