Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг 2025.02.13-ны өдрийн 10.00 цагийн байдлаар хүргэж байна. Одоогоор Баянхошуу, Яармаг, Дамбадаржаа гэсэн 3 байршилд агаарын чанар хэмжигч нь ажилласангүй.
Агаарын чанар:
Нэгдүгээр хороолол орчимд маш их бохирдолтой
Толгойт, Монгол газар, Баруун 4 зам, МҮОНРТ, Амгалан, Шархад орчимд бохирдолтой
Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей, Бөхийн өргөө, Ургах наран, Налайх, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа орчимд бага бохирдолтой
100 айл, Таван буудал, орчимд хэвийн гэх үзүүлэлтийг заасан байна.
Агаарын чанарын тоон утга:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.










