



















Улаанбаатар хотын агаарын чанарын индексд итгэж болохгүй. Худал.
БАТАЛГАА НЭГ: Монгол дахь Элчин сайдын яамдууд өөрсдийн агаарын чанарын индекстэй. Тэд Улаанбаатарын индексэд итгэдэггүй.
БАТАЛГАА ХОЁР: УБ-ын утаа нийслэлийг тэр чигт нь бүрхэж, амьсгалах эцэсгүй болсон. Нүдээрээ харж, хамраараа үнэртсэн бүхэн утааны гамшигт үгээ хэлж буй.
Гэтэл агаарын чанарын индекс Баянхошуу, Дамбадаржаа гэх мэт хоёр гуравхан байршилд бохирдолтой, бусад хэсэгт бага бохирдолтой гэж заажээ. Энэ бол худал. УБ хотын бүх хэсэгт агаарын бохирдол их, дээр дурдсан хоёр байршилд бүр маш их бохирдолтой. Үүнийг хотоос зайдуухан гараад уулын бэл дээрээс харж болно. УБ хүхэртийн хөндий болсоныг.
Баримт: 2019 онд Монгол улс агаарын чанарыг үнэлдэг үнэлгээгээ олон улсын стандартаас бууруулчихсан. Олон улсын хортой гэх үнэлэмжийг хоргүй гэж үнэлэхээр журамласан. Агаарын чанарын үзүүлэлт Монголд шар гэж зааж байхад олон улсад энэ нь улаанаар хэмжигддэг.Энэ бол агаарын чанарыг хэмждэг үзүүлэлтээ бууруулсаных. Аргагүй биз. Монгол улсын агаарын бохирдолын хэмжээ гамшгаас давж, олон улсын аюултай гэх үнэлэмжээс хэтийдсэн учраас стандартаа бууруулж, иргэдээ хуурч, хордуулж буй. Тиймээс одоогийн энэ үзүүлэлтүүд олон улсын түвшингээс зөрүүтэй. Худал зааж буй гэсэн үг. Биднийг утаагаа бууруулъя гэхээр яндан, зуухаа, галын хайчтайгаа сольё гэж төвчигнөж байхад хөрш улс маань атомын цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлж буй. Тэд хэдийнэ агаарын бохирдлоосоо ангижирсан.
Иргэдийн эрүүл мэнд улам бүр доройтож, Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөөр байхад эрх баригчид энэ бүхнээр зүгээр л улстөр хийж буй. Өнөөгийн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрөх эмнэлгээс тавчиктай гарсан эмэгтэйгээс болж Засгийн газраа огцруулж ’’ жүжиг’’ тавьж байсан бол одоо Л.Оюун-Эрдэнийг утаагаар далимдуулж намнах гэж оролдож буй. Утаа бол тэдний өрсөлдөгчөө намнаж, мөнгө угаах мөнхийн хэрэгсэл. Эсэргүүцлийн жагсаал бүхэн ардаа захиалагч эзэнтэй, санхүүжүүлэгчтэй. Харин хохирогч нь иргэд. Зохион байгуулалттай, тавилттай жагсаалын хөнөөлд үрэгдэж буй гэмгүй иргэд нээрэн л ‘’цагаан цаас’’. Маргааш утаагүй, түгжрэлгүй сайхан болох мэтээр хоосон мөрөөдөж, дэмий хөөрцөглөсөн иргэдийг улстөрчид ‘’хошхируулж’, сумлах эрдэмдээ мэргэшчихсэн. Энэ бүх драмтай жүжигт итгэх хэрэггүй. Тэдний сумалсан бууны гох утаа биш улстөр. Өрсөлдөгчөө намнах хэрэгсэл нь иргэд.











