



















Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Гаалийн байгууллагаас эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

🔷Гаалийн байгууллага энэ оны эхний хагас жилийнхээ ажлаа дүгнэж, идэвх зүтгэл гарган ажилласан нийт 140 гаруй албан хаагч, ахмад ажилтныг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, Сангийн яамны “Жуух бичиг”-р тус тус шагнасныг Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өглөө.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
🔷ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал “Та бүхэн цаашид ажлын ололт, амжилтаа улам бататгахын зэрэгцээ, эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад мэргэжлийн өндөр, ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна” гээд шагнагдсан алба хаагчдад дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсээд нийт гаальчид, ахмад ажилтнууд, тэдний гэр бүлд баяр, наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










