



















АНУ-ын 1 долларын дэвсгэрт дээр чухам юу дүрсэлсэн байдаг вэ? Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ. Энэхүү дэвсгэртийн загварыг хожим АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон Генри Уоллесын даалгавраар орос гаралтай зураач Николай Рерих бүтээсэн байна. Рерихт даалгавраа өгч байсан тэр хүмүүс чухам яагаад нэгтийн долларын дэвсгэртийг сонгосон юм бол, шууд л 100-тын эсвэл 10-мянгатын эсвэл бүүр 100-мянгатын дэвсгэрт дээр ч дүрсэлж болох байсан биш үү? Тэр үед ийм том номиналтай долларын дэвсгэртүүд цөөхөн ч гэсэн гүйлгээнд байсан юм.
Ер нь олон нууц нийгэмлэгүүд нэгийн тоог бусад тоонуудаас онцгойлон ялган авч үзэж билэгдлийн онцгой утга, ач холбогдол өгдөг байсан байна. Ялангуяа орчин үеийн масонуудыг үндэслэгчид - домогт тамплиерууд онцгой эрхэмлэн дээдэлдэг байжээ. Масонуудын тухай Дэн Браун “Да Винчийн код” номондоо тодорхой бичсэн байгаа. Тамплиеруудын хувьд нэгийн тоо нь “олон хэлбэрүүд бүгд нэг эхлэлтэй” гэдэг утгыг илэрхийлдэг байна. Хүмүүсийн дунд чи ямар ч дүр эсгэж болно, бүүр эсрэг талын нам, бүлэглэлийн нэрийн өмнөөс ажиллаж болно, гэвч масонуудынхаа дунд бол ах дүү нартайгаа нэгдмэл нэг байдлаа хадгалж байх ёстой гэсэн үг юм. Масон тамплиеруудын хувьд нэгийн тоо нь бас “сайн үйлс” ба “муу үйлс” хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй гэдгийг илтгэдэг байна !?.. Эртний нууц рыцаруудын туган дээр үүнийг дүрсэлсэн байдаг: хоорондоо солибсон 4 хар, 4 цагаан дөрвөлжингүүд байдаг. Цагаан нь сайн сайхны билэгдэл, харин хар нь муу муухайн билэгдэл ажээ. Үүнийг латинаар : “E PLURIBUS UNIUM” гэдэг байна.
Яг энэ латин бичгийг АНУ-ын одоогийн нэгтийн долларын дэвсгэрийн баруун талд дүрсэлсэн байгаа цагаан толгойт бүргэдийн аманд зуулгасан туузан дээр байгааг олж харж болно. Тэгвэл АНУ-ын билэгдэл болох энэхүү цагаан толгойт бүргэдийг нарийн ажиглан харцгаая. /Та үүнийг дээрхи зураг дээрээс эсвэл өөрт байгаа нэгтийн доллар дээрээс харж шалгаж болно/ Бүргэдийн цээжийг 13 туузтай бамбай хаасан байгаа. Энэ бүргэд нэг савартаа 13 сум, нөгөө савартаа 13 навч, 13 жимстэй чиндүүн жимсний модны мөчир атгасан бий. Мөн энэ бүргэдийн нэг далавч нь 32 өдтэй дүрслэгдсэн нь өнөөгийн масонуудын ложуудад гишүүдээ нууцад нэвтэрсэн зэргээр нь 32 түвшинд ангилдагтай таарч байгаа юм. Харин нөгөө далавч нь 33 өдтэй байдаг нь 33-р зэргийг буюу хамгийн дээд онцгой нууцад нэвтэрсэн зэргийг илтгэдэг.
Бүргэдийн дээр, энэ нь АНУ-ын дээр болж таарч байгаа юм, Давидын зургаан хошуут од /бурханы сонгосон хүмүүс гэж өөрсдийгөө үздэг жүүд үндэстний билэгдэл/ -ыг 13 ширхэг цагаан таван хошуугаар дүрсэлсэн байдаг.
Нэгтийн долларын зүүн талд АНУ-ын Агуу Дардсыг дүрсэлсэн байдаг. Энэ дардас дээр масонууд буюу чөлөөт чулуучдын билэгдэл – пирамидыг зурсан байдаг. Масонууд өөрсдийгөө Эртний Египетийн нууц нийгэмлэгүүд ба хувилгаануудаас гаралтай гэж батлах зорилгоор өөрсдийгөө чөлөөт чулуучид гэж нэрлэдэг. Гэвч энэ пирамид бол ер бусын харагддаг буюу дээд оройг нь таслан авсан байдаг. Энэ пирамид чулууг 13 давхар өрж босгосон байгааг тоолж үзэж болно. Судлаачид үүнийг Илюминатуудын пирамид гэж нэрлэдэг. Илюминатууд нь “Нууцад нэвтэрч гэгээрсэн” гэсэн утгатай үг бөгөөд тэд эртний масон нийгэмлэгүүдийн бүхэл бүтэн бүлэглэлээс бүрддэг байна. Илюминатууд нь нууцад нэвтэрч гэгээрсэн 13 түвшинтэй байдгийг нэгтийн долларын дэвсгэрт дээрхи энэхүү пирамидын 13 давхар нь илэрхийлж байгаа хэрэг юм.
Оройг нь таслан авсан пирамидын орой дахь гурвалжин доторхи нүд / масоны бас нэгэн билэгдэл/ гэрлийн цацрагт хөвж байгаа мэт харагддаг. Мэргэжлийн билэгдэл судлаачид энэ нүдийг “Бүхнийг тольдож байгаа Мэлмий”, бүх масонуудын толгойлогч - “Ертөнцийн Агуу Бүтээгчийн” мэлмий, Люциферийн нүд гэх мэтээр нэрлэдэг. Гэвч голдуу Чөтгөрийн нүд гэх нь бий.
Нүдний дээр дахиад л 13 үсгээс бүрдсэн латин бичиг байдаг: “Аnnuit Coeptis”. Гурвалжин дотор нүдний хувьд “Тэр (!?) биднийг ерөөж дэмжиж байгаа” гэсэн утгатай ажгуу. Доод талд нь энэ пирамидыг “Novus ordo seclorum” гэсэн латин уриа бүхий туузаар ороосон байдаг. Энэ латин уриа нь “Дэлхийн шинэ дэглэм мөнхөд” гэсэн утгатай.
Ингээд бид одоо юу олж харав, энэ бүгд нь чухам ямар утгатай юм бэ? Одоо дэлхий дахинд өрнөж байгаа олон үйл явдлууд огтхон ч тохиолдлын хэрэг бус үнэндээ бол хүн төрөлхтөн “ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГЛЭМ ҮРҮҮ ЯВЖ БАЙНА” гэсэн утгатай юм. Масонуудын зарчмууд дээр үндэслэсэн, тусгаар тогтнол үндэстэн улс гэдэг ойлголт байхгүй, хувь хүмүүст ямар ч эрх, эрх чөлөө байх ёсгүй тийм дэлхийн дэглэм үрүү явж байна. Энэ бол ердөө билэгдэл төдий боловч энэхүү билэгдэлийг хэн чухам хаана дүрсэлсэн байгааг эргэцүүлэн бодож үзэх юм бол, мөн нүдэн дээр болж байгаа олон үйл явдлуудын цаад учир шалтгаануудыг тэр болгон сайн ухаж ойлгодоггүй байсан бол Та одоо НҮДЭЭ НЭЭХ цаг хэдийнэ болжээ. Бүх зүйлийг эргэцүүлэн шүүн тунгааж бодох гээд үз, тэгээд дүгнэлтээ хийгээрэй.... энэ бол Таны амьдрал - сонголт юм!
Ер нь илюминатын далд билэгдлүүд нь дэлхийн олон улс орнууд дахь уран барилга, гадна чимэглэл, хотын байгуулалт, төрийн одон тэмдэгүүд, нам байгууллагуудын билэгдэл зэрэг олон гол гол зүйлүүд дээр дүрслэгдсэн байдаг нь тохиолдлын хэрэг бус бөгөөд масоны үйл ажиллагааны үндсэн зарчим бол байнга нийгэм олон нийтийн хараа хяналт, анхаарлын гадна байж далдаас төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байдаг явдал юм. Аливаа юм улс түмнүүдийн хувьд дэндүү чухал зүйлүүд дээр дэндүү олон дахин давтагдаж энэ байдал нь дэндүү урт хугацаанд үргэлжилсээр байвал энэ бол тохиолдолын хэрэг бус харин далдаас зориуд тулгаж шургуулж байгаа "зүй тогтол" гэсэн юм.
Илюминатуудын нууц нийгэмлэгийг анх Баварын загалмайтан ламтан Адам Вайсхаут үүсгэсэн бөгөөд үүнээс хойш энэ нийгэмлэг байнга нууцаар далдуур үйл ажиллагаагаа хийж ирсэн байдаг. Сүүлчийн удаа тэд 1776 оны 5-р сарын 1-нд өөрсдийнхөө оролцоог ил зарласан гэдэг. Үүнээс хойш 2 сарын дараа 1776 оны 7-р сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолыг зарласан байна. 1782 онд АНУ-ын Агуу Дардсыг бүтээж баталсан байдаг. Энэ дардсын хоёр талыг 1935 онд 1-тийн долларын дэвсгэртийн ард талд анх дүрсэлсэн байна. Энэ бол чухал огноонууд юм, учир нь 13 гэдэг тоо хаанаас гарч ирсэн тухай учрыг олохоор оролдохдоо ихэнх хүмүүс эдгээр огноонуудыг хольж будилдаг. 1782 онд 13 муж улсууд нийлж АНУ-ын анх байгуулсан түүхтэй... Энэ бол масонуудын хувьд чухал тоо юм.
Шар шувуу бол масонуудын хувьд бас нэг маш чухал билэгдэл нь юм. Нэгтийн дэвсгэрт дээр нүүрэн талын зүүн доод хавьд мөн баруун дээд талд 2 шар шувууг маш жижигхэн дүрсэлсэн байгаа. Жил бүр энэ дэлхийн хамгийн баячууд, эрх мэдэлтнүүд цуглардаг Богемийн төгөл гэж байдаг. Тэнд асар том шар шувууны баримал байдаг ба тэнд тэд масоны зан үйлүүдээ үйлддэг байна. Тэнд мөн нялх хүүхдийг дуурайлгаж хийсэн дүрсийг галд золиослож өргөдөг ба энэ нь тэд хувийн эрх ашиг, мөнгөний хонжооныхоо төлөө хүмүүст гай зовлонг тарьж байдгаа үл хайхрах гэсэн үг юм. Энэ тухай нууцаар хийсэн бичлэгүүд байдаг...
100 долларын дэвсгэрт дээрхи цифрүүд болон үсгүүдийг ажиглавал бүгд босоо сунгагдсан байхад харин 100 гэсэн тооны сүүлчийн хоёр цифр 00 –н гадна хүрээг хөндлөн сунгаж харин дотор талыг нь босоо сунгасан байдаг. Мөн энэ цифрүүдийн доторхи хээ нь, түүний дэвсгэр нь хэвлээр мөлхөгчдийн нүдний торлогийг дэндүү санагдуулдаг. Үүний үр дүнд энэ дэвсгэртэн дээрээс хүмүүс бидэн үрүү могойн хоёр нүд цоо ширтэж байгааг олж харж болно. Энэ бүгд цөмөөрөө цэвэр тохиолдолууд гэж үү? Ингэж итгэх бараг боломжгүй юм. Ялангуяа бусад олон түүх, баримтуудыг олж үзэж судалсны дараа...










