Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2025.08.21/ боллоо. Хуралдаанд яамны газар, хэлтэс болон ЦУОШГ, Усын газрын удирдлагууд оролцов.

Хуралдааны эхэнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон нутагт ажилласан томилолтын мөрөөр хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох танилцууллаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт албан томилолтоор ажилласан. Томилолтын үеэр харьяа газруудын албан хаагчдаас тавьсан санал, тулгамдсан асуудалтай холбогдуулан яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт 47 заалт бүхий үүрэг даалгавар өгсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 21 албан даалгавар хэрэгжиж, 23 нь хэрэгжих шатандаа, 3 арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаарх мэдээллийг өглөө.
Мэдээллийн дараа сайд Б.Батбаатар газар, хэлтсийн дарга нарт хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийн талаарх мэдээллийг цаг тухайд өгч ажиллахыг санууллаа.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











