“Ази тивд био аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төслийн оролцогч талуудын анхны зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.10.22/ боллоо.

Тус төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн дэмжлэгтэйгээр Монгол, Бангладеш, Энэтхэг, Филиппин зэрэг дөрвөн улс хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хэрэгжилтийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Азийн биологийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн” (KIPABiC) удирдан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд туршлага солилцох, чадавх бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал санаачилга төдийгүй шинэлэг арга барил болж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Төслийн гол зорилго нь хувиргасан амьд организмыг (ХАО) аюулгүйгээр шилжүүлэх, ашиглах, хадгалах, хэрэглээг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, Картагены протоколын хэрэгжилтийг хангах, мөн үндэсний болон бүс нутгийн түвшинд чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.
Уулзалтын үеэр төслийн зорилго, үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улсад уг төсөл нь хувиргасан амьд организмын эрсдэлийн үнэлгээ, илрүүлэлт, хяналт, мэдээллийн менежментийн тогтолцоог сайжруулах, төрийн болон судалгааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн олон нийтийн мэдлэг, оролцоог өргөжүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










