АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөв. Тэрээр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа 78 зарлигт гарын үсэг зурав. Уг зарлигуудын нэгт АНУ-ыг Парисын гэрээнээс гаргахыг холбооны засгийн газрын ажилтнуудад үүрэг болгосон байв.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн 2021 оны 1-р сарын 6-нд Капитолд үймээн дэгдээсэн 1500 орчим хүнийг өршөөлд хамруулна гэсэн байжээ. Эдгээр хүмүүс 2020 оны сонгуульд ялагдсан Дональд Трампын өөрийнх нь дэмжигчид байсан юм. Үүнээс гадна АНУ-ын хууль зүйн яамны харьяа цагаачлалын шүүхийг хянадаг Гүйцэтгэх албаны ахлах удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөж албан ажилдаа орлоо. Тэрээр Америкийг дахин агуу болгох зорилт тавин ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн Орос-Украины дайн аль болох хурдан дуусаасай гэж хүснэ гэдгээ илэрхийллээ. Харин Украинд ямар дэмжлэг үзүүлэх талаар хөндсөнгүй.
Түүний тангараг өргөсөн өдөр АНУ-ын Вашигтон хотод сүүлийн 40 жилд тохиогоогүй хүйтэн өдөр боллоо. Тиймээс Дональд Трамп Капитолын ордны гадаа бус Ротунда танхимд тангараг өргөсөн юм.











