АНУ-ын хөрөнгийн биржүүд баасан гарагт 1%-иар өсч, Dow индекс түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-д 254,000 ажлын байр нэмэгдсэн нь таамагийг давсан үзүүлэлт байсан. Ингэснээр тус улсын Ажилгүйдлийн түвшин 4.1% хүрч буурлаа.
Ажилгүйдлийн тайлангийн мэдээний дараа ирэх сард бодлогын хүү буурах магадлал эрс буурсан.
Есдүгээр сарын ажлын байрны тайлан эдийн засаг удаашрахвий гэсэн болгоомжлолыг бууруулсны дараа АНУ-ын хувьцаанууд баасан гарагт ойролцоогоор 1%-иар өссөн байна. Dow индекс ийнхүү түүхэн дээд амжилт тогтоолоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
АНУ-ын эдийн засаг өнгөрсөн сард 254,000 ажлын байраар нэмэгдсэн нь эдийн засагчдын таамаглаж байсан 150,000 ажлын байрнаас хамаагүй дээгүүр үзүүлэлт юм. Ажлын байрны хүчтэй өсөлт нь ажилгүйдлийн түвшинг 4.2% -иас 4.1% хүртэл бууруулсан.
Зочлох үйлчилгээний салбар есдүгээр сард хамгийн их буюу 78'000 ажлын байр нэмэгдүүлсэн , эрүүл мэндийн салбар 72'000 орчим ажлын байр нэмэгдүүлсэн бол засгийн газрын ажлын байр 31'000-аар нэмэгджээ.











