
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс болон түүний эхнэр Уша Вэнс нар ням гарагт дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авч, хүүтэй боллоо.
Вэнсийн мэдээлснээр тэд хүүдээ Алек Нил Вэнс (Alec Neel Vance) хэмээн нэр өгсөн бөгөөд хүү Алек нь Мэриланд мужийн Бетесда хот дахь Уолтер Ридийн Үндэсний Цэргийн Эрүүл Мэндийн Төвд (Walter Reed National Military Medical Center) төржээ.
Ж.Д. Вэнс өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа:
Уша болон хүүх хоёрын биеийн байдал маш сайн байна. Манай бусад хүүхдүүд ч бяцхан дүүтэйгээ уулзсандаа маш их баяртай байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
гэж бичжээ.
Ж.Д. Вэнс нь Охайо мужаас гаралтай бөгөөд түүний эхнэр Уша Вэнс нь Энэтхэгээс цагаачилсан гэр бүлээс гаралатай юм. Тэд Йелийн их сургуулийн хуулийн ангид суралцаж байхдаа танилцсан танилцан, 2013 онд хамтдаа төгсжээ.
Хосуудын анхны хүү Эван 2017 онд төрсөн бол хоёр дахь хүү Вивек 2020 онд, охин Мирабел 2021 онд мэндэлсэн юм.
Ингэснээр Ж.Д. Вэнс, Уша Вэнс нар хоёр хүү, нэг охинтой байсан бол одоо дөрвөн хүүхэдтэй боллоо.










