



















АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн алтны үнэд нөлөөлөх төлөв ажиглагджээ. Энэ долоо хоногт дэлхийн зах зээлийг бужигнуулж хөдөлгөөнд оруулж буй АНУ-ын үргэлжилж байна. Сонгуульд Ерөнхийлөгчийн Дональд Трамп ялалт байгуулбал алтны үнэ өснө хэмээн таамаглаж байгаа бол Камала Харрис ялалт байгуулбал эсрэгээрээ буурах төлөв ажиглагджээ. Уг таамгийг “MLIV Pulse”-ийн өнгөрсөн долоо хоногт гаргасан эдийн засагчдийн дунд явуулсан санал асуулга харуулжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп тариф нэмэгдүүлэх бодлогууд хэрэгжүүлэхээр амласан. Харин түүний тариф хэрэгжүүлэх бодлогод алтны үнэ хамгийн тогтвортой хөрөнгө оруулалт. Түүний өрсөлдөгч Камала Харрисын танилцуулсан бодлогууд инфляцад үзүүлэх нөлөөлөл бараг байхгүй. Байсан ч төдийлөн өндөр биш гэж шинжээчид үзэж байгаа. Тиймээс алтны үнэ Камала Харрис ялбал буурах төлөвтэй гэж таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээрх алтны ханш 2024 он гарсаар 35 гаруй хувиар өсөөд байна.Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчилсэн. Харин өнөөдрийн байдлаар унц нь 2789 ам.долларт арилжаалагдаж байна.










