АНУ 50 муж улс даяар санал тооллого үргэлжилж байна. Эдгээр мужуудаас долоо гол мужийн санал жин дарах юм. Хамгийн анхаарал татаж байгаа муж бол Жоржиа. Жоржиа мужийн санал хураалтын дүн яаж гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Жо Байден үнэмлэхгүй ялалт байгуулж цэнхэртүүлсэн байдаг.
Тэгвэл мужуудын тооллого дуусч хэзээ сонгуулийн дүн гарах вэ?

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ерөнхийдөө бүх мужууд саналын хуудсуудаа тоолж дүнгээ нэгтгэснээр, урьдчилсан байдлаар хэн ялах вэ гэдэг бараг тодорхой болдог. Санал хураалт орон нутгуудын цагаар оройн 18 цагт хаагдсан байна. Тиймээс тухайн мужууд орой эсвэл өглөө нь зарладаг.
Ардчилсан намын дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп нарын өрсөлдөөн үргэлжилж байна.
Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн өрсөлдөөний хажуугаар мужийн албан захирагч нар сонгогдож байгаа учраас АНУ тэр чигтээ сонгуулийн уур амьсгалтай байна.










