АНУ-ын нэг мужийн Армийн Үндэсний гвардын сүлжээг БНХАУ-ын тагнуулын “Salt Typhoon” хакерийн бүлэг 2024 оны 3 дугаар сараас 12-р сар хүртэлх хугацаанд “өргөн хүрээтэй” хакердсан тухай Дотоодын Аюулгүй Байдлын Яамны (DHS) тэмдэглэлд дурдсан байна.

Энэхүү баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын ил тод байдлыг дэмждэг “Property of the People” нэртэй Төрийн Бус Байгууллага олж авсан бөгөөд хакерууд тухайн муж улсын Үндэсний гвардын сүлжээг бүрэн эзэмдэж, бусад бүх муж улсын болон дор хаяж АНУ-ын харьяа дөрвөн газар нутгийн сүлжээнд холбогдсон газрын зураг, өгөгдлийн урсгалыг хулгайлсан гэжээ.
Уг мэдээллийн талаар АНУ-ын Үндэсний гвард болон DHS-ийн кибер аюулгүй байдлын байгууллага болох "CISA" одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Энэхүү баримт бичигт дурдагдсан мэдээллийг анх "NBC News" мэдээлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
АНУ-ын кибер аюулгүй байдлын албаны хамгийн ихээр анхааралдаа авсан бүлгүүдийн нэг нь “Salt Typhoon” бүлэг болоод байгаа юм. АНУ-ын албаныхан "Тус бүлэг тагнуул хийхээс гадна БНХАУ-тай зөрчилдөөн гарвал АНУ-ын чухал дэд бүтцийг саармагжуулах зорилготойгоор урьдчилан, байр сууриа бэхжүүлж байна" гэж үзжээ.
Харин Бээжин эдгээр халдлагуудтай холбоотой гэдгээ олон удаа үгүйсгэж ирсэн.
Тус тэмдэглэлд "Пентагоны мэдээлэлд үндэслэсэн гэж дурдагдаж буй “Salt Typhoon” бүлэг Үндэсний гвардын сүлжээнүүдийг амжилттай хакердсанаар мужийн түвшний кибер аюулгүй байдлыг сулруулж, чухал дэд бүтцийн хамгаалалтыг доройтуулах эрсдэлтэй" гэж анхааруулсан байна. Учир нь Үндэсний гвардын нэгжүүд ихэвчлэн мужийн “Төвлөрсөн аюулгүй байдлын төвүүдтэй” хамтран ажиллаж, аюул занал, тэр дундаа кибер халдлагын талаарх мэдээллийг хуваалцдаг ажээ.










