



















2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ олз ширтэх “шонхор мэт” анхааралтай ажиглаж байна. Учир нь АНУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох нь тус улсын хувьд төдийгүй дэлхий дахинд нөлөөтэй. Хэрэв Камала Харрис сонгогдвол Украиныг дэмжиж ирсэн Жо. Байдены бодлого үндсэндээ үргэлжлэх төлөвтэй байна. Харин Доналд Трамп тэс өөр байр суурь баримтлах төдийгүй, Украинд үзүүлж буй АНУ-ын дэмжлэгийг зогсооно. Мөн Орос-Украины дайныг "нэг өдрийн дотор" дуусгана ч гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс Д.Трамп ялалт байгуулах нь ОХУ-д ашигтай. Мөн Д.Трампын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Ж.Д.Вэнсийн дэвшүүлсэн энх тайвны төлөвлөгөө нь В.Путины хүслийн жагсаалттай тун төстэй гэж ажиглагчид харж байна.
Хэрэв Д.Трамп ялалт байгуулж, АНУ-ын Украинд үзүүлэх тусламж буурах юм бол тулааны нөхцөл байдалд "өөрчлөлт" орж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн Д.Трампын ялалт АНУ болон Европын эв нэгдлийг хагалж хуваах магадлалтай байна. Тухайлбал
Д.Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийг бууруулах, НАТО-д АНУ үүрэг гүйцэтгэхээ болих, эсвэл Конгрессын гишүүд үзэл санаагаараа хуваагдах, Унгар, Словак зэрэг орнуудын Оросыг дэмжигч ерөнхийлөгч нар НАТО-д хагарал үүсгэх, гэх мэтээр илэрч болно. Учир нь одоо өрнөдийн эв нэгдэл хэврэг, улс орнууд Украины зорилгын талаар нэгдсэн зорилгогүй байгаа гэж хэлж болно. Харин энэ хагарлыг В.Путин овжин ашиглах магадлалтай...
Лондонгийн "Chatham House" судалгааны төвийн Орос ба Евроазийн хөтөлбөрийн ажилтан Жон Лоу хэлэхдээ,
В.Путины хувьд "Украин бол зөвхөн зорилгодоо хүрэх хэрэгсэл төдий бөгөөд эцсийн зорилго нь дэлхийд АНУ-ын нөлөөг хязгаарлах явдал юм" гэжээ.
Хэрэв Д.Трамп ялалт байгуулбал, түүний засаг захиргаа АНУ-ын тусламжийг бууруулна. Ингэвэл Украин ялагдах магадлалтай.
Тиймээс Европын орнууд АНУ-ын дэмжлэг зогссон тохиолдолд хэмээн Украйнд илгээх сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Энэ удагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль анхаарал татсан, дэлхийн геополитикийн бодлогод ихээхэн нөлөө үзүүлэх сонгууль болно. Мөн сонгуулийн үр дүн ихээхэн маргаан дагуулж болзошгүй. Учир нь Д.Трамп Ардчилсан намынхан сонгуульд луйвар хийж байна гэх мэдэгдлийг удаа дараа гаргаж, хэрэв ялагдсан би тохиолдолд энэ сонгууль "луйвар" гэж мэдэгдээд байгаа. Мөн Камала Харрис зөвхөн луйвраар ялалт байгуулах боломжтой гэжээ. Мөн одоогоор АНУ-ын нутаг дэвсгэрт "иргэн бус" хүмүүс эрт санал хураалтад оролцож байгаа тохилдлууд гарч байна. Энэ талаар Д.Трамп,
Одоогийн эрх баригчид Камала Харрисыг ялуулж, түүнийг утсан хүүхэлдэйгээ болгож дайныг сунжруулах хүсэлтэй байна гэж мэдэгджээ.









