



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц болон түүний орлогч Алекс Вонг нар албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон талаар тус улсын хэвлэлүүд шуугьж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэдний албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь өнгөрсөн гуравдугаар сард Йемен Улсын Хоутуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах нууц мэдээлэл алдагдсантай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Гуравдугаар сард АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудын хооронд ашигладаг нууцлалтай "Signal" аппликейшн дээрх чат олон нийтэд ил болсон юм. Уг чатыг "The Atlantic" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Жеффри Голдберг задалсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц "The Atlantic" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Жеффри Голдбергийг тус чат руу санаандгүй (санаатай ч байж магадгүй) нэмснээр маш нууц мэдээлэл олон нийтэд ийнхүү ил болсон.
Майк Уолц болон Алекс Вонг нарын чөлөөлөгдөх болсон шалтгаан нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй ч "FoxNews", "CBS" телевизүүд үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон мэдээллийг олон талын эх сурвалж дээр үндэслэн мэдээлсээр байна.










