



















АНУ болон Францын зуучлалаар Израил-Хезболла бүлэглэлийн хооронд гал зогсов. Талуудын хооронд 60 хоногийн хугацаанд гал зогсож байгаа бөгөөд энэ хэлэлцээр цаашдаа "дайныг бүрмөсөн зогсоохын эхлэл” болж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден мэдэгдлээ.
Гал зогсоох хэлэлцээрт зааснаар, Хезболлагийн дайчид Израил-Ливаны хилээс 40 км зайд ухарч, харин Израилын хуурай замын анги Ливаны нутаг дэвсгэрээс ухарна гэж мэдэгдлээ.
Гал зогсоох хэлэлцээрийг 2006 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701 тоот тогтоолд үндэслэн хийсэн бөгөөд гэрээний хэрэгжилтийг талуудын аль аль нь хангах үүрэгтэй.
Уг хэлэлцээрийн дагуу Ливаны арми Литани голын өмнөд хэсэгт байрлах Хезболла бүлэглэлийн “хөдөлгөөнд” хяналт тавих бөгөөд босогчдыг дахин бүлэглэхээс сэргийлнэ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах цэргүүд, Ливаны армийн хамт Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдэд хяналт тавих юм.
Харин Хезболла бүлэглэл гэрээг зөрчсөн тохиолдолд Израилын цэргийн ажиллагаагаа үргэлжлэх юм байна.
Израилын арми Хезболла руу цохилт өгсөн өнгөрсөн 13 сарын хугацаанд Ливанд 3670 орчим энгийн иргэн амиа алдаж, 15 мянга гаруй хүн бэртэж, 1 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.









