



















Даваа гарагт АНУ-ын Худалдааны яам 24 төрлийн хагас дамжуулагч (чип) үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятадад экспортлохдоо хязгаарлалт тогтоох журам гаргаснаа мэдэгдэв. Үүнээс гадна хагас дамжуулагч бүтээхэд ашигладаг 3 төрлийн программ хангамжийн экспортын хяналтыг чангатгах юм. Ийм хязгаарлалт тогтоосон нь АНУ-ын зүгээс Хятадын хиймэл оюун ухааны технологид хийх шинэчлэл, хөгжлийг нь удаашруулах зорилготой гэжээ.
Учир нь Хятадын хиймэл оюун ухааны хөгжил АНУ болон түүний холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн АНУ-ын Худалдааны яам мэдэгдсэн юм. Хариуд нь Хятадын Худалдааны яам, “АНУ дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд аюул учрууллаа” гэсэн мэдэгдлийг гаргаад байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ойрын жилүүдэд Хятад Тайваньд халдан довтлоно хэмээн АНУ сэрэмжилж байгаа. Энэ цаг ирэх үед АНУ болон Хятадын цэрэг батлан хамгаалахын технологийн дэвшлийн өрсөлдөөн явагдана. Тиймээс Хятадын технологийн салбарын хөгжлийг хязгаарлах нь АНУ-ын гол зорилт болоод байна.
Учир нь Хятад улс хиймэл оюун ухаан, ирээдүйн дэвшилтэт технологид ноёрхох зорилт тавин ажиллан байна. Өнгөрсөн 5-р сард Хятадын эрх баригчид 47.5 тэрбум ам.долларын өртөгтэй хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтын сан байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм.










